Ч.Номин сайд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх 10 тэрбумаас 3,5 тэрбумыг нь ҮРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-22

Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ гээд л төрөөс сул гаргаж байгаа бүхий л мөнгийг “юм үзээгүй” хүн шиг хуу хамдаг нэг баян эрхэм бий. Тэр дан ганц бизнес гэлтгүй спорт, улстөрийн салбарт ч гараа дүрээд, хор найруулаад эхэлчихсэн. Охиндоо "төрийн яамыг хүртэл худалдаад аваад өгчихсөн" гэмээр.

Охин нь ч гэж охин... Улстөрийн талаар “А” ч үгүй эмэгтэй, тангараг өргөж, сайд болохдоо л олны анхаарал татсан. Мордохын хазгай гэгчээр олон ч дипломатууд, төрийн зүтгэлтнүүд түүнийг шүүмжилж байгаа харагдсан. Тэгвэл энэ сайд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР гараа угааж, үрэн хийж дуусгасан бололтой. Хамгийн тодорхой зүйл бол тэрбээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд бүтэн жилийн туршид 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ. Гэвч Коронавируст цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, хэн хүнгүй санаа зовинож байгаа энэ хүнд үед дээрх 10 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо гэж 2021 оны 06 сарын 24-ний өдөр мэдэгдсэн.

Гэвч тэрбээр худлаа ярьсан бололтой. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхийг Монгол Улсын Засгийн газраас дэмжээгүй бөгөөд баяр наадмыг бүтэн жил өнжөөх шийдвэрийг долдугаар сарын эхээр гаргасан.

Гэтэл Соёлын сайд нь Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг ажиллаж эхэлсэн бололтой. Тодруулбал, Соёлын яамнаас 2021 оны тавдугаар сарын 06-ний өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам руу Шинжлэх ухааны байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэх санхүүжилт болгож 225 сая төгрөг, Британика-10 боть номыг хэвлүүлэх 90 сая төгрөг, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд зориулсан цэргийн жагсаалд зориулж Батлан хамгаалах яам руу 450 сая төгрөг, телевизийн контентын уралдаанд зориулж 270 сая төгрөг, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээхэд зориулж Соёл урлагийн газарт 90 сая, бүх ард түмний урлагийн их наадамд зориулж 450 сая төгрөг, Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулахад 90 сая төгрөг, зуун жил, зуун бүтээн байгуулалт телевизийн контентод зориулж 90 сая төгрөг, улс орон даяар спортын наадам зохион байгуулахад зориулж Биеийн тамир спортын газарт 315 сая төгрөг, НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэг ажлын хүрээнд Гадаад харилцааны яам руу 90 сая төгрөг, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 150 мянган ширхэг хүндэтгэлийн медалийг нэг тэрбум төгрөгөөр тус тус зохион байгуулахад зарцуулсан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.47.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.