Монголын төрд бугшсан ТОМ АСУУДАЛ бол АВЛИГА. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд очоод биеэрээ мэдэрсэн хэрэг. Ирэнгүүтээ өөрийн баруун гарын “хоточ банхар” болох Х.Нямбаатарыгаа “зуудаг нохой” болгоод тавьчихсан чинь нөгөөх нь өвчигнөж очоод шууд дамжуулалтаар БАРИВЧИЛГАА хийж сүрийг үзүүлэв. Замын-Үүдийн Гаалийн газар, мэргэжлийн хяналт газрын дарга, Замын-Үүд сумын Засаг дарга тэргүүтэй зургаан албан тушаалтныг очоод баривчилсан. Тэднийг баривчилсаны дараа “Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэж байна. Төрийн дунд шатны авлигыг илрүүлнэ. Таслан зогсооно” хэмээн сүржин гарч ирээд даржин мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд ч бас “Төрийн дунд шатны авлигыг илрүүлэхийн тулд Авлигтай тэмцэх бүлгэм байгуулж байгаа. Яг ЖДҮ-г гаргаж ирсэн шиг” хэмээн онцлов.
Ёстой зөв. Засгийн газар зоригтой том асуудлын араас орсон. Сайна байна. Баяр хүргэе.!! Х.Нямбаатар сайдын удирдсан баг ч ажилдаа ханцуй шамлан орчихсон. Одоо л жинхэнэ ажил эхэлнэ гэж найдъя. МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Авлигатай тэмцэнэ гэдэг бол том ажил. Улстөрчидтэй тэмцэнэ гэсэн үг. Журмын нөхөд та нартайгаа тэмцэнэ. Энэ тэмцэлд арын хаалга гэж үгүй шүү” гэв. Үнэхээр таалагдаж байна. Ярьсанаа хийж хэрэгжүүлж чадвал ОНЦ. Чадахгүй бол шившиг. Төрийн дунд шатны АВЛИГАЧДЫГ гогдоно гэсэн. Тэгвэл МАН- дотор байгаа авлигачдаас эхэлье!!! Юун түрүүнд ядарсан иргэдийн боломжийг хулгайлж, өөрийн хамаарал бүхий компаниа хөлжүүлсэн генсек Д.Амарбаясгаланг ДАХИН ШАЛГАЯ!!! Энэ хүн ЖДҮ-гийн хэрэгтээ хариуцлага хүлээгээгүй байгаа шүү! Дараагийнх нь одоо МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Энхбаатарын АВЛИГЫН ХЭРГИЙГ шалгаж эцэслэе!!!
Л.Оюун-Эрдэнэ сайдаа та жинхэнээсээ Авлигатай тэмцэх гэж байгаа юм бол НАМДАА том албан тушаал эрхэлж байгаа ЖДҮ-чин, Авлигачин найзуудаасаа ажлаа эхлүүл. Төрийн алба гэдэг бол одоогий ойлголтоор "МАН-ынхан алба" гэж ойлгож болохоор... Төрд ажиллаж байсан шударга, үнэнч, мэргэжлийн хүмүүс бүгд халагдаж МАН-ын дарга нарын “гар хөл”, цүнх баригчдаар ирчихсэн. Төрийн албан дахь дунд шатны хогийг цэвэрлэе гэж байгаа бол дундаас нь биш, дээрээс нь шүүрд!!! Шатыг цэвэрлэхийн тулд дээрээс нь шүүрддэг шүү дээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бол одоо төрд байгаа бүх томилгоо, халаа сэлгээг өөрийн зургаараа хийж байгаа “үл үзэгдэх” гар юм МАН-ын Н.Энхбаатарын Авлигын хэрэг бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай шууд хамааралтай гэгддэг Түүнийг У.Хүрэлсүхийн ойрын хүн, Л.Оюун-Эрдэнийн дотны найз гэдэг. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ойрын хүн гэдгээрээ тэр залуу АТГ-ын савраас амархан мултарсан. Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан өнгөрсөн онд саатуулж байсан. Тодруулбал “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол болон Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин худалдан авсан "хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж" чадаагүй гэдэг хэвлэлийн баримт өнөөг хүртэл хуучраагүй байгаа....
Тийм учраас эхлээд Ардын намд байгаа АВЛИГАЧИН, ЖДҮ-чдээс ажлаа эхлүүлье. Цээжнийхээ цэрийг эхлээд ховхолъё!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин