Нийслэл хотын хүн амын оршин суух, амьдрал дааш хүрэлцээ газар нутгийн багтаамжийн хувьд хэрээс хэтэрчихсэн. Нийгэмд эдийн засгийн суурьшмал амьдралаа дагаад орон нутгаас Улаанбаатар хотыг зориг өрхийн нүүдэл тасрахгүй байгаа. Үүнийг дагаад ГАЗРЫН АСУУДАЛ үүсдэг. Хотын төвд байгаа сул газрууд бүгд эзэнтэй тул орон нутгаас Улаанбаатар шилжин ирж байгаа айл Сонгинохайрхан юм уу, Баянзүрх дүүргийн нутагт хотын төвөөсөө 20-30 километрийн зайтай гуу жалгыг шороогоор дүүргэж, эсвэл өндөр уулыг ухаж тэгшлээд амьдарч байгаа. Тэд дэлгүүрээсээ, худгаасаа, автобусны буудлаас, эмнэлэг, сургууль, хорооноосоо 10 км зайд амьдрах бөгөөд явган алхаж өдрийн хагасыг бардаг нь нууж чадахгүй үнэн.
2019 онд УИХ-аар газрын тухай хуулийн хэрэгжилтийг сунгахад нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун “Нийслэлд одоо иргэдэд өмчлүүлэх 0,07 га газар байхгүй. Та бүхэн өндөр төлж худалдан авна” гэж байсан. Тэгвэл одоогийн одоогийн хотын захирагч Д.Сумъяабазар ““Бид нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа нь маш зөв. Газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал их бий. Үүнийг шуурхай зөв шийддэг, иргэдэд зөвлөн, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Нийслэлд ахиад 0.07 га газар олгохгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын иргэдийн эзэмшсэн газрыг үнэгүйдүүлж болохгүй” гэсэн юм. Хотын даргын энэ шийдвэр зөв. Гэхдээ эхлээд өндөр үнэ төлж, АВЛИГААР олж авсан газраа ашигладахгүй багйаа газруудын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсье. Бидэнд олдсон “Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй иргэн аж ахуй нэгжүүдийн жагсаалт”-ыг танд хүргэж байна.
2004 оноос 2020 он хүртэл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарын захирамжаар эзэмших зөвшөөрөл олгосон газрууд. Баянгол дүүрэгт 2004-2016 оны хооронд найман иргэн ААН, Хан-Уул дүүрэгт 25 иргэн, ААН, Сонгинохайрхан дүүрэгт 19 иргэн, ААН-д дүүрэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгожээ. Дээрх газрууд нь газрын төлбөрөө төлөөгүй, хоосон хашаатай, хог шороонд дарагдсан байгаа аж.
Саяхан хаалтаа хийсэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Энхбаяр гишүүн АТГ-ын дарга З.Дашдаваагаас “Бүртгэлийн багш хууль хэрэгжсэн ч ГАЗРЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ил тод болохгүй байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь албан тушаалын гэмт хэрэг. Энэ бол Авлига. Хууль хэрэгжихгүй байна. Үүнд анхаар!!! Төрийн байгууллагуудын газар дээр барилга барьж, нийтийн орон сууц барьж байгаа бодит байдал бол АВЛИГА шүү. Төрийн албан хаагч нэг жилийн дотор гурван орон сууц авсан жишээ бий” гэлээ. Энэ асуултын дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа “Зөв. Бид энэ асуудалд нэлээд анхаарч байгаа. Нийслэлийн газрын албанд 2019, 2020 онд Нийслэлийн газрын албанд шаардлага хүргүүлсэн. Манай газраас газартай холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж, эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа” гэсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин