Д.Сумъяабазар дарга!!! Хүүхдийн тоглоомын газрыг  ДЭЭРЭМДЭЖ  ХУУЛЬ БУС БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ олгожээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-26

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хууль бус газар олголт, барилгын зөвшөөрөлл олголттой хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн. Гэвч тэр хэлсэндээ хүрч чадахгүй байгааг нэгэн ХУУЛЬ БУС БАРИЛГА –с харж болно. Тодруулбао Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны 229-р байрны баруун талын газарт барилга барих ямарч боломжгүй тул анх хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж байгуулах төлөвлөлттэй байсан байна. Харамсалтай нь энэ сул газарт ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ барих бус хууль бус барилга барихаар ажилдаа оржээ. Тодруулбал Б.Билгүүн гэх нөхөрт Хот байгуулалт, хөгжлийн газрын БЧАБХХ-ийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ 6 давхар барилга барих зөвшөөрөл олгосон байна.

Хүүхдүүд тоглох орчингүй, тоглоомын талбайгүйн улмаас ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэнгийн ойролцоо усанд тоглож байгаад харамсалтай байдлаар АМИА АЛДСАН тохиолдол өнгөрсөн жилд болсон гэдгийг та бид мартаж болохгүй. Дээрх барилгыг тус байрны оршин суугчид орц гарц хаасан, барилга хоорондын зай зөрчсөн, явган хүний зам хаасан, техникийн нөхцөл бүрдээгүй, ус цахилгаан, дулааны холболт хийх боломжгүй гэж үзжээ. Дээрх газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд зориулж чөлөөлсөн байжээ. Гэвч зориулалтын дагуу бус, хууль бус зөвшөөрөл олгосон Ийм олон асуудалтай газарт барилга барих зөвшөөрөл олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын БЧАБХХ-ийн дарга Ж.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой...

Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандана... Мөнгөтэй этгээдүүдтэй нийлсэн төрийн тамга атгасан хувалзнуудаас болж ард иргэдийн амьдрах орчин ямар аймар болж байгааг та бүхэн харж байгаа. Энэ байдалд санаа зовсон тус хорооны иргэд уг газрыг "ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БҮХИЙ НОГООН БАЙГУУЛАМЖ" болгох загвар зураг гаргаж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.