Уяач Л.Цандэлэг ХУУЛЬ ЗӨРЧИЖ үржлийн бус адуу, хорио цээртэй бүсээс ОРУУЛАХ гэж оролдоод БҮТЭЛГҮЙТЛЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-29

Монгол Улсын Тод манлай уяач Лхагвын Цандэлэг БНХАУ-аас 10 тооны адуу худалдан авч түүнийгээ Замын-Үүдийн боомтоор тэдгээрийг оруулаагүй аж. Үүнээс болж Тод манлай уяач ихэд БУХИМДЖЭЭ. Саяхан Засгийн газрын томилгоогоор очсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Замын-Үүдийг товхинуулах тусгай элч Л.Эрдэнэчулуунд ихээхэн уурсаж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байгаа.

Учир нь Замын-Үүдийн боомтын Мэргэжлийн хяналтын албанаас “Барааг буцаах тухай” тэмдэглэл үйлдсэн байна. Тодруулбал 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ц.Болдоо гэдэг хүн 2056178 тоот регистрийн дугаартай Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь “Ургац Хүдэр” ХХК-ийн 70-43 УБЯ улсын дугаартай ачааны автомашинаар БНХАУ-ын “Erloin city Ge Ge Culture communication”-с 10 тооны адуу оруулж ирсэн байна. Үүний зургаа нь үржлийн бус байсан аж. Энэ нь Амьтан, ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1, 10.1.2, 13.1.2, 19.1.2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж, Засгийн газрын 173-р тогтоолын 7.5 дахь заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.22.4 дэх заалтыг үндэслэн БНХАУ-руу буцаасан байна.

 Дээрх хуулийн заалтыг нягталж үзвэл “10 дугаар зүйл.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход тавих шаардлагад

  • 10.1.1.тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх;
  • 10.1.2.тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэж заасныг тус тус зөрчсөн, 13.1.2.хорио цээрийн хяналт, шалгалтанд ороогүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл зөрүүтэй буюу дагалдах бичиг баримт нь хуурамч болох нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон.байна.
  • 19.1.2.тээвэрлэлтийн өмнө технологийн дагуу цэвэрлэж, ариутгаж халдваргүйжүүлсэн байх зэргийг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.22.4 –т заасан Импорт, экспортын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, эсхүл дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн , эсхүл нэвтрүүлэх оролдлого хийсэн бол хилээр нэвтрүүлэхийг хориглож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заалтыг үндэслэжээ!!!

Ийнхүү зөрчил гаргасан тул мэргэжлийн байгууллагаас шаардлага хангаагүй учир экспортлогч орон руу нь буцаасан байна. БНХАУ-аас Коронавирусийн цар тахал анх дэгдсэн  учраас дэлхий даяар тархсан энэ цар тахлыг бүрэн намжтал хилээ нээхгүй гэдгээ илэрхийлээд буй. Мөн Коронавируст цар тахал нь хүн, мал амьтанд халдварласан тохиолдлууд ч бүртгэгдээд байгаа учир Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын албанаас эрдэлтэй бнөхцөл байдлыг тооцон ийм шйидвэр гаргасан байна. Гэтэл Үржлийн адуу гэх нэрийдлээр үржлийн бус 6 тооны адуу оруулж ирж хууль зөрчсөн эрхэм Тод манлай уяач "Монгол улсад хууль гэж алга. Хил дээр ирсэн миний адуунууд харангадах нь" хэмээн олон нийтийн сүлжээгээр бичиж улмаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны ууртай уцаартай, цэвэршилтийн үе нь болохоор орилж, хашгичдаг хэмээн элдэвлэж, доромжилсон агуулга бүхий жиргээ бичсээр байгаа нэгэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.