НАБТГ-ын Ц.ЦОЛМОН Б.ПҮРЭВСҮРЭН дарга нар 106 САЯЫН МАНЖУУРЫН АЯЛАЛДАА тайлбар хийнэ үү
Сэдэв, асуудал
/
2021-08-04

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН даргаар Ц.Цолмон ажиллаж байсан бол 2021 оны 01-р сараас Болоожын Пүрэвсүрэн томилогдон  ажиллаж байгаа.  Тэгвэл НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН дарга  Б.ПҮРЭВСҮРЭНГ мэтгэлцээнд идэвхтэй өөрөө ч мэтгэлцдэг нэгэн гэдэг.  Учир нь  Б.Пүрэвсүрэн дарга агаарын бохирдолтой тэмцэж байна гээд МОНГОЛЫН КАРЛ ПОППЕРИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ НИЙГЭМЛЭГ  гэгч  байгууллагад  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНХҮҮЖИЛТ нэрээр шилжүүлж татвар төлөгчдийн мөнгийг  үрэн таран хийжээ.  

Монгол улсын ЗАСГИЙН ГАЗРААС 2021 оны 02-р сарын 17-ны өдөр 43-Р ТООТ ТОГТООЛ гаргаж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД цар тахлын хүнд үед төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Харамсалтай нь  АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН дарга Б.ПҮРЭВСҮРЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй  элдэв сургалтанд мөнгө үрхийн зэрэгцээ ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛЭГТ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС  100 САЯ ТӨГРӨГ зарцуулсан байх юм.  Үүгээр зогсохгүй  НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН  тендерийн баримтуудад  НХААГ-202001352-МАНЖУУР ХОТЫН АЯЛАЛ нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС 106 САЯ төгрөгөөр манжуурт аялсан баримт байнаНийслэлээс  төсвийг нь ерөнхийлөн захирдаг энэхүү газрын удирдлагууд  татвар төлөгчдийн мөнгөнд ингэж л хандаж байна.
БАРИМТ НЭГ: НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН дарга  Болоожын ПҮРЭВСҮРЭН 2021 онд АГААРЫН БОХИРДОЛ нэрийн доор гүйлгээний утга  СУРГАЛТ  гэх тайлбараар МОНГОЛЫН КАРЛ ПОППЕРИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ НИЙГЭМЛЭГТ нийт 26 САЯ төгрөг шилжүүлжээ.

БАРИМТ ХОЁР:  НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН дарга  Болоожын Пүрэвсүрэн 2021 оны 03-р сарын 17-ны өдөр ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛЭГ НЭРЭЭР тендер зарлаж 100 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.

БАРИМТ ГУРАВ: НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН  тендерийн баримтуудад  “НХААГ-202001352-МАНЖУУР ХОТЫН АЯЛАЛ” нэрээр  тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 106 САЯ төгрөгөөр зарцуулсан  баримт байна. Тус ажлын тендерт АЯЛАЛЫН ГҮҮР ХХК шалгарчээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.219.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.