Улсын төсөв хүнд байхад А.ЭНХМАНЛАЙ дарга ГАЗРЫН ЗӨРЧИЛД 250 САЯ ТӨГРӨГ ҮРЖЭЭ
Нийслэл хотод газрын зохион байгуулалт гэдэг хэцүүдсэн асуудал байдаг. Нийслэлийн ГАЗРЫН АЛБАНЫ УДИРДЛАГУУД хууль зөрчсөн газрын асуудлыг хянах хяналтгүй, мэдсэн ч мэдээгүй мэт орхичихдог гэхэд хилсдэхгүй. Ингээд ниргэсний дараа хашхирах гэгчээр иргэдийн мөнгө хөрөнгө зарж бүтээсэн болгоныг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР нурааж төсөв үрдэг ажилтай.
Тэгвэл Нийслэлийн Газрын Албаны даргаар АНАНДЫН ЭНХМАНЛАЙ ажилладаг.
Харин төсвийн ерөнхийлөн захирагч нь НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА бөгөөд Улаанбаатар хотын захирагч ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР.
Цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд 2021 оны 02-р сарын 17-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ ТОГТООЛ гарч төрийн байгууллагууд нэн шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байж төсөв хэмнэх үүрэг өгсөн.
Гэвч тус газрын удирдлагууд УЛСЫН ТӨСӨВ хүнд байхад ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй байна.
Харин ч цар тахлын хүнд үед иргэдийн ажил амьдрал хоолоо залгуулдаг олон ажлын байрыг хүч түрэмгийлэн нурааж буй. Ингэж иргэдийг хоолноос нь холдуулж байгаа ажлаа А.ЭНХМАНЛАЙ дарга ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ гэж нэрлээд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 250 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.68.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин