ЦЕГ-ын дарга Ж.Болд 5,8 сая төгрөгөөр ГЕНЕРАЛЫН ХУВЦАС хийлгэжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-08-24

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Цэргийн дээд цолыг гурван хурандаад олгосон. Тодруулбал 2021 оны 07 дугаар сарын 10-ний өдөр зарлиг гаргаж Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээсэн билээ.

Цагдаагийн байгууллагын ажилчид ёс зүйгүй үйлдэл олноор гаргаж, улмаар байгууллагын нэр хүндийг унагасан. Аливаа байгууллагын дарга, удирдлага гэдэг бол доод албан тушаалтан нь алдаа гаргасан тохиолдолд давхар ёс зүйн хариуцлага хүлээн огцордог. Харин ЦЕГ-ын дарга, Ерөнхийлөгчийн нутгийн хүн гэгдэх Ж.Болд генералд энэ бүхэн огт хамаагүй юм шиг байгаа юм. Эрхэм дарга өөртөө 5.8 сая төгрөгийн үнэтэй ГЕНЕРАЛЫН ХУВЦАСААР ГОЁЖЭЭ.

Энэ тухай мэдээллийг ЦЕГ-ын шилэн дансны мэдээлэлд дурджээ. Тодруулбал 2021 оны 07 дугаар сарын 29-ний гүйлгээнд “Бөртэ” ТӨҮГ-т “Генералын хувцасны үнэ” гэсэн утгатайгаар 5 сая 830 мянга 100 төгөгийг шилжүүлсэн байна. Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймагт төрсөн.

 Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй.  1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр, 2009 онд Билиг дээд сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Цагдаагийн албаны төлөө I. II. III зэргийн медаль, “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Спортын алдар” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдсан. 1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч; 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч; 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч; 2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч; 2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга; 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга; 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга; 2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга; 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга; Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.