Төв аймгийн ЗАСАГ дарга Д.МӨНХБААТАР ковидын үед НААДМЫН БЭЛТГЭЛ зэрэгт 241 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог. Төв аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар 28-ны өдрийн 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Дэмбэрэлийн Мөнхбаатарыг Төв аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Ийнхүү тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Төв аймгийн Засаг даргаар Д.Мөнхбаатарыг батламжилж томилсон байдаг.
Тэгвэл ТӨВ аймгийн ЗАСАГ дарга Д.МӨНХБААТАР хэрхэн ажиллаж байгаа вэ.
Улс орон цар тахлын нөлөөнд автаж УЛСЫН ТӨСӨВ хэцүүдсэн цаг үеийг бид туулж байна. Арга мухардсан ЗАСГИЙН ГАЗАР 43-р тоот тогтоол гаргаж ТӨРИЙН болон ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд ТӨСВИЙН МӨНГӨ хэмнэх, шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байх үүрэг өгсөн. Гэтэл зарим ТӨРИЙН байгууллага, орон нутгийн удирдлагууд ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙГ үлгэрлэж ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖОО үл хайхрах болсон. Тэгвэл ТӨВ аймгийн ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР татвар төлөгчдийн мөнгөнд хэрхэн хандаж байна вэ.
БАРИМТ:
ТӨВ аймгийн ЗАСАГ дарга Д.МӨНХБААТАР 2021 оны 08-р сарын 04-ны өдрийн баримт мэдээлэлд ЗУУНМОД сумын авто ЗАМЫН ЗАСВАР нэрээр 78 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Мөн ЗУУНМОД сумын АВТО ЗАМУУДЫГ ТЭМДЭГЖҮҮЛЭХ зардал нэрээр 18 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ.
Түүнчлэн ТӨВ аймгийн ЗАСАГ дарга Д.МӨНХБААТАР цар тахлын үед ОЙГООС МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДҮҮЛЭХ нэрээр тендер зарлаж 61 САЯ ТӨГРӨГ үржээ.
Мөн Д.МӨНХБААТАР дарга АРД ИРГЭД ковидын өмнө сөхөрч байхад БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ гэх утгаар УЛСЫН ТӨСВӨӨС 13 САЯ төгрөгийг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНД зарцуулсан байх юм.
Үүнчлэн 2021 оны 01-р сарын 26-ны өдөр БАГАЖ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ худалдан авах нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 15 САЯ төгрөг зарцуулжээ.
Үүний дараа буюу 2021 оны 02-р сарын 17-ны өдөр УРСГАЛ ЗАСВАР нэрээр тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс 19 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.
Үүгээр зогсохгүй цар тахлын шинэ хувилбар нэмэгдэж улам хүрээгээ тэлсээр байхад Д.МӨНХБААТАР дарга ТОГЛООМЫН ТАЛБАЙ ШИНЭЭР БАЙГУУЛАХ нэрээр тендер зарлаж 41 САЯ ТӨГРӨГ төсөвлөчихсөн байх юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин