Монгол төрийн СОЁЛЫН яам БАЯН “ЭМЭГТЭЙЧҮҮД” дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн “халаа сэлгээ” хийж, “ашиг сонирхолоо нэгтгэдэг” газар болчихсон юм биш биз дээ, арай!!! Учир нь төрд нэг ч цаг ажиллаж үзээгүй Ч.Номин гэх бүсгүй гэв гэнэт л бизнесийн салбараас үсрээд ороод ирсэн. Мордохын хазгай гэгчээр тангараг өргөхөөсөө эхлээд л олны хэл ам, шүүмжлэл дунд өртсөн тэрбээр ковидын үед “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх” нэрийдлээр 10 тэрбумыг үрэн таран хийх төлөвлөгөө гаргаж, лав л эхний дөрөв орчмыг нь “цацчихсан” байгаа.Телевиз удирдах нь төрийн сайд хийж, яамны бодлого тодорхойлохоос хавьгүй амар бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл багатай байжээ гэдгийг эргэцүүлдэг болов уу хөөрхий!!! Сайд нь мэргэжлийн бус байж болно. Гэхдээ салбарыг нь сайн мэддэг зөвлөхүүд, мэргэжилтнүүд, зүтгэлтнүүд байвал сайдын буруу бодлогыг уг нь засаж залруулаад аятайхан болгочихно доо, гэтэл тийм биш аж. Сахил хүртээд шал дордов гэгчээр салбараа мэддэггүй сайдын дэргэд бас нэг намчин хүүхэн ирээд “цамнаж” буй гэлцэх.
Төрийн албанд бараг ажиллаж үзээгүй, нам дагаж, зууралдаж явсаар дүүргийн намын үүрийн дарга болсон улстөрийн албан тушаалтан эмэгтэй, “БУУЗНЫ МЕНЕЖМЕНТЭЭР” соёлын салбарыг удирдчихгүй байгаасай!!. Ёстой нөгөө ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлнэ гэч л болчих вий!!! Хүн тушаал дэвшиж, томорч тодорч бологүй л яахав. Гэхдээ Монгол улсад хүчин төгөлдөрр хэрэгжиж буй ХУУЛИЙГ ЗӨРЧИХ ЭРХ хэнд ч байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэл “ХУВЬ ХҮН БУС ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ УЛС БАЙХ ЁСТОЙ” гээд тодотгочихсон байгаа.
Санжаадоржийн Оюунбилэг гэх эмэгтэй одоо Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Г.Эрдэнэбат гавьяатын оронд шүү дээ!! Уг нь тус яаманд Төрийн нарийн бичгийн даргын дараа орох албан тушаал бүхий Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалын сул орон тоонд ирэхээр яригдаж, АТГ, Төрийн албаны зөвлөлд бичиг нь очиж байсан нь ч “ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ” гээд буцаагдсан удаатай. Гэтэл яаж яваад Г.Эрдэнэбат гавьяатыг “жийгээд” оронд нь оччихсон юм бэ гэдэг л “сонин” байна. С.Оюунбилэг гэгч эмэгтэй хэний татаасаар энэ албанд суув. Ард нь хэн байна вэ...? Яагаад энэ хүнд хууль үйлчлэхгүй байна вэ...?
Соёлын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга болохоор нэр дэвших үед нь АТГ, Төрийн албаны зөвлөлөөс “С.Оюунбилэг нь улстөрийн албан тушаалтнаас гадна эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул тухайн албан тушааол томилогдох үндэслэлгүй байна” гэсэн хариуг 2021 оны 06 сарын 25-ний өдөр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Эрдэнэбатад хаяглан хүргүүлж байжээ!
Төрийн албаны тухай хуульд 18.3.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж заасан нь буй.
Гэтэл хууль зөрчиж төрийн нарийн бичгийн даргаар очсон С.Оюунбилэгийн хувьд Төрийн аудитын байгууллагад ажиллаж байснаас өөрөөр төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй. Тэрчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн эдгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бизнесийн мэдлэгтэй болгох зорилгоор сургалт семинар зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, судалгаа явуулах” зорилго бүхий “Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн манлайлал” гэх ашгийн төлөө төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, “бизнес хийдэг” нэгэн аж. 2001-2003 онд “Блэк Морган” ХХК, Нягтлан бодогч, 2003-2007 онд “Хаан Бууз Сүлжээ”, Ерөнхий менежер, 2007-2013 онд “Май Грийт Хаан” ХХК, Гүйцэтгэх захирал, 2013-2016 онд “Үндэсний Аюулгүй Байдлын Сан” ТББ, Судлаач зэрэг ажил хийж байжээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин