Монгол Улсад Авлигтай тэмцэх байгууллага байгуулагдаад 15 жил боллоо. Гэхдээ АВЛИГААС бүрэн гүйцэт салж чадахгүй л байна. Сүүлдээ Засгийн газар нь ч авилгатай тэмцэх газартаа “ИТГЭХЭЭ БАЙЧИХСАН”. Тийм ч учраас Хууль зүйн сайдаараа ахлуулсан АВЛИГЫН ЭСРЭГ БҮЛГЭМ гээчийг байгуулж Засгийн газрынхаа бүтцэд авчихсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын баг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” хэмээн тэмдэглэв.
Улстөрийн албан тушаалд байгаа нөхдүүдэд сануулга өгөх төдий баривчилгаа, сүртэй мөнгө төгрөг хураасан гэх албан мэдээнээс хэтрэхгүй байгаа уг байгууллага энэ янзаараа Авлигыг бууруулахад хүчин мөхөсдөх бололтой. Сүүлийн үед эдний байгууллага гавьяа шагнал, албан тушаалын томилгоо гээд баяртай үйл явдлаар дүүрэн байгаа. Том дарга З.Дашдаваа нь Монгол Улсын Гавьяат хуульч болсон бол 30 гаруйхан насны шижигнэсэн дэд даргатай болсон. Харин үйл ажиллагаа нь нэг л болж өгөхгүй байна.
Улс орон даяар Коронавирустай тэмцэж буй энэ хүнд цаг үед тус газар 720 гаруй сая төгрөгөөр автомашинаар парк шинэчлэлт хийжээ. Тодруулбал 2021 оны зургаадугаар сарын 05-ний өдөр захиалж 2021 оны долдугаар сарын 24-ний өдөр 196 сая төгрөгөөр “Таван богд” ХХК-иас Тояота маркийн автомашин авсан.
Мөн Монгол хьюндай автомотив компаниас “Хьюндай” маркийн Саното загварын 2021 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн В ангилалын суудлын автомашин гурвыг 240 сая төгрөгөөр худалдан авсан.
2021 оны зургаадугаар сарын 15-ний өдөр Монгол хьюндай автомотив компанитай дахин гэрээ хийж 105 сая төгрөгөөр Хьюндай Старекс маркийн тусгаарлагчтай, ширээ, компьютертэй, хар хайрцагтай, 32 инчийн телевизортой, камер зэргээр тоноглогдсон машиныг худалдан авсан.
2021 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдөр Монгол хьюндай автомотив компаниас 180 сая төгрөгийн үнэ бүхий Хюьндай старекс H1 загварын автомашин хоёрыг худалдан авчээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин