МАН-ын жинхэнэ эзэн ХӨШИГНИЙ АРААС ГАРЧ ИРЛЭЭ!!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-03

Ерөнхийлөгч асан Х.Баттулга одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болно гэсэн яриа хэвлэлээр эрчимтэй явж байна. Нэгэнт өндөр авсан аливаа зүйлийн үр дүн нь үнэн л байдаг. Саяхны жишээ л гэхэд “Андлалын өргөө”-г нураачихлаа шүү дээ!! Женко  ямар МАН-ын даргын зөвлөх болж байгаа биш Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх болж байна. Төр тэргүүлж байсан хүн буцаад төрийн удирдлагууддаа зөвлөхөөр ажиллана гэдэг МОНГОЛ ТӨРД БАЙХ ЗӨВ ЗАЛГАМЖ гэж харах өнцөг байна. Хэдий тийм ч түүнийг Ерөнхий сайдад зөвлөнө гэхээр ЭРХ БАРИГЧИД эвдэрч, хоорондын зодолдож эхлэнэ. Цаашид юу болох талаар улстөрийн нөцхлийн задаргаа хийж үзье.

Нэг: Х.Баттулга МАН-ын бодолгод оролцдог БАРЬЦАА УЛАМ АХИУЛЛАА.

Ц.Элбэгдорж, М.Энхболд нарыг МАНАН бүлэглэлийн гол төлөөлөл гэж үздэг. Улстөрчид ч дүнгэж ярин, М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлж байсан удаатай. Одоо харин Х.Баттулга тэргүүтэй Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн шинэ цагийн МАНАН үүсэж, ил тод өөрсдийгөө зарлачихлаа. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон цагаасаа л МАН-ын үйл хэрэгт оролцож, хагалган бутаргаж, түүгээр ч үл барам тоглолтын гадна байсан нэгнийг Ерөнхий сайд болтол нь өөд татаж гаргасан. Ингэхээр тэр МАН-ын бодлогод ч бас оролцсон хүн болж таарч байна. Тэгвэл Ерөнхийлөчгөөсөө буучихаад одоо МАН-ын дарга Ерөнхий сайд, хамгийн хүчтэй байгаа хүний дэргэд ирж байна гэдэг бол БАРЬЦАА УЛАМ АХИУЛЖ БУЙ хэрэг гэж үзэж болно.

Хоёр: Л.Оюун-Эрдэнэ угаас Х.Баттулгын ДААЛГАВАРААР  МАН-ыг удирддаг нь БАТЛАГДЛАА.

Херо интертаймент компанийн захирал Бат-Өлзийн Баатар гэж сонин нөхөр бий. Шинэ техник технологиор зодож клип, дуу бичлэг хийдэг байсан түүнийг мөн л МӨНГӨӨР зодож ЖЕНКО дэргэдээ авсан. Тэр бол одоо Х.Баттулгын гарын хүн болчихсон. Б.Баатар чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд уясан морио түрүүлгэсэн алдарт уяач шүү дээ. Ядаж байхад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах нь. Тэгэхээр МАН-д ямар бодлого хэрэгжүүлэх, хэнийг улстөрөөс шахаж гаргах гээд бүх төрлийн төлөвлөгөөг ЖЕНКО-гийн даалгавараар МАН дотор хэрэгжүүлж байсан гэсэн үг. Тэр хоёр их сонин. Нэг өдөр, нэг онгоцоор Токио руу ниссэн. Монголд ярилцаж, тохиролцож, ХҮЧЭЭ НЭГТГЭХ БОЛОМЖ тааруу, хүмүүсийн хардлага сэрдлэгэ ихтэй байсан учраас ХИЛИЙН ЦААНА БУДАА ИДЭНГЭЭ нам тохиролцоо хийчихээд ирсэн байх.

Гурав: Эрх баригчид эвдрэлцэж улмаар ЗАСГИЙН ГАЗРАА УНАГАХ ГЭЖ гарын үсэг цуглуулна.

Түүгээр явсан гайг үүгээр дууддаг тэнэг улстөрч бол МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэр Х.Баттулгын заавраар 62 гишүүнтэй, бяртай байгаа намаа дахин задлах нь. Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын ГОМДОГСДЫН БҮЛЭГ Ерөнхий сайдаа алдаан дээр нь нам дарах “хорон бодлого” хэрэгжүүлэхээр зэхэж буй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авна гэдэг бол Л.Оюун-Эрдэнийн намынхандаа барьж буй ГЭНЭТИЙН БЭЛЭГ байлаа. Эсрэгээрээ энэ нүүдэл магадгүй унах гэж Засгийн газрынхаа хувь заяаг аврах гэж буй ТАМГА байж болох. Ковидын тулаанд ялагдал хүлээж буй Засгийн газар угаасаа унах шалтгаантай буй. Тэгэхээр Х.Баттулга бол “Дайран дээр нэмсэн давс” болж буй. Нөгөө навч шарлахад намар ердөө шалтаг байсан гэгчээр Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө өөрийгөө унагах хөзрөө бэлдчихсэн мэт...

Дөрөв: Х.Баттулга АН-аар тоглосон шигээ МАН-ыг МАНАЛЗУУЛАХ НЬ...

Та санаж байна уу... Х.Баттулга Ерөнхийлөгч албанаасаа буухаас өмнө эрх баригч МАН-ыг татан буулгах тухай захирамж гаргаж, ард түмэнд хандан үг хэлж байсан. Тэр нь ч ард түмэнд таалагдаж хамгийн нэр хүндтэй улстөрч болгосон. Судалгааны МЭК байгууллагаас сар бүр гаргадаг үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтыг одоог хүртэл тэргүүлсээр байгаагаас бат харагдана. Өнөөгийн тэрийн тэргүүн У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа  гэв гэнэт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцсорсон. Тэрбээр “Миний итгэж найдаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн итгэл алдсан. Энгийн иргэдийн жагсаалыг улстөрийн зорилготой болгож, улмаар хөрөнгө санхүүгээр тэтгэсэн. Энэ хүн Ардчилсан намыг самарсан. Одоо МАН-ыг самрах гэж байна” хэмээн чуулганы индрээс мэдэгдсэн. Тэгэхээр ЖЕНКО Ерөнхийлөгч байхдаа гүйцэлдүүлж чадаагүй хүслээ одоо МАН дотор орж байгаад гүйцэлдүүлэх нь гэж хардах бас үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл өөрт нь дургүй байгаа Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр тэргүүтэй эсэргүү улстөрчдийг МАН-ын эсрэг ашиглах тактиктай ч байж мэднэ.

Тав: Тэр зүгээр л Б.Баатарын найруулсан ШИНЭ ЖҮЖГИЙН ГОЛ дүр байж ч мэднэ.

Сүүлийн үеийн Монголын улстөр гэх эмгэнэлт драмын жүжгийн гол найруулагч нь Херогийн Б.Баатар, гол дүрийн роль нь Х.Баттулга болоод байгаа. Женко Оюукад зөвлөнө гэдэг нь магадгүй Херогийн шинэ жүжиг байж ч мэднэ. Ингэснээр тэр улстөрийн илүү амьд дүр байж, нөгөө талдаа үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд шоронд бус ордондоо байж Монгол төрийн бодлогод өөрийн туршлага, мэдлэгээ үлдээдэг байх нэгэн шинэ түүхийг өөрийн нэр хүндээрээ золиослон байж үлдээх гэсэн байж ч мэднэ. Хэн яаж мэдэх билээ. Эсвэл Л.Оюун-Эрдэнийг нүднийхээ булангаар ч харахгүй байгаа хойд болон урд хөршийн удирдлагуудад Монголын байр суурийг тодруулах үүднээс тэр Зөвлөх маягаар очиж

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.