Сайд Л.Энх-Амгалан ЗУЛЫН ГОЛ болохоосоо өмнө МҮИС гэсэн нэрийг ХУРААЖ АВНА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-03

Гандангийн хойно байдаг, гадны хөрөнгө оруулалттай нэгэн хувийн их сургуулиас монголын төр ҮНДЭСНИЙ гэсэн нэрийг нь булааж авахаа мэдэгдсэн. Чандмань-Эрдэнэ гэсэн нэртэй байсан нэг коллеж Монголын Үндэсний дээд сургууль гэсэн хаягтай байж байгаад 2012-2013 оны хичээлийн жилээс гэнэтхэн “ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ” гэж нэрлэгдэх болсон.

Учир нь тус сургуульд ИХ СУРГУУЛИЙН нэршлийг олгох тушаалыг тухайн үеийн Боловсрол шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр гаргаж байв. Энэ цагаас хойш олон нийтийн дунд төөрөгдөл будлиан үүсгэсэн уг сургуулийн нэрийг буцааж авах гэж МУИС-ийн багш нар шүүхдэж байгаа ч чадал нь хүрсэнгүй.

Харин хөөрхий одоогийн Боловсролын сайд Л.Энх-Агалан амь насаа золиослон байж энэ сургуулийн нэрийг буцааж авахаа мэдэгдсэн. “МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монгол Улс, үндэстнээс хууль бусаар "Үндэсний" хэмээх хүндтэй нэр ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй. Ямар ч тохиолдолд энэ сургууль үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш гэдгийг бид мэднэ.” Гэтэл МҮИС-ийнхэн “Бид байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзээд шүүхэд хандаж байгаа. Боловсролын сайдыг зулын гол болгоно” хэмээн хээв нэг яриад сууж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.