Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин өөрийн удирдаж буй яамныхаа бүтэц орон тооны томилгоог тийм ч сайн мэддэггүй бололтой, хөөрхий!!! Түүний тэргүүлж буй яам Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа гэв. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалд “ХААН БУУЗ”-ны менежерээр ажиллаж байсан Санжаадоржийн Оюунбилэг гэх бүсгүй хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийг уландаа гишгэн байж “арын хаалга”-р ороод ирчихсэн байгааг МЭДЭЭГҮЙ яваа аж:
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуульд “Тэргүүн түшмэл” гэсэн ангилал бий. Уг ангилалд 18.2.Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна хэмээн заасан. 23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсэн хуулийн шаардлага байна.
Гэтэл Соёлын яамыг удирдаж буй сайд Ч.Номин төрийн албаны тухай хуулиа мэддэггүй бололтой. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгээгчээр ажиллаж буй С.Оюунбилэг уг нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын сул орон тоонд томилогдохоор нэр дэвшин материалаа бүрдүүлж ирүүлсэн ч Төрийн албаны зөвлөлөөс түүнийг хуулийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй байна хэмээн томилохоос татгалзсан байдаг. Гэтэл энэ эмэгтэй Г.Эрдэнэбат төрийн нарийнийг эзгүй хойгуур хууль зөрчиж томилогдсон албан тушаалаа улам ахиулан эзэнгүй суудалд оччихсон гэдгийг баттай эх сурвалжууд хэллээ.
Энэхүү хууль бус томилгооны асуудлаар хамгийн сайн мэдэх хүн бол Соёлын сайд Ч.Номин. Засгийн газрын гишүүн учраас тэрбээр Засгийн газрын тухай хуулийг хэрэгжүүлнэ. Уг хуульд “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.”
7.Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.
8.Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно гэж заажээ.
Гэтэл төрийн албанд ажиллаж байгаагүй шахам, мэргэжлийн бус, туршлагагүй хүнийг яамны удирдлагын бүтцэд авсан тухай тодруулахад “Яамдын эрх зүйн байдлын тухай” хуулиар зохицуулж байгаа гэдгийг тодотгов. Уг хуульд “Төрийн нарийн бичгийн даргын эзгүйд мэргэжлийн бус хүн ажиллана” гэсэн заалт байхгүй байна. Тэгэхээр Соёлын сайдад ХУУЛИЙН МЭДЛЭГ алга гэж ойлгож болохоор байгаа юм. "Засгийн газрын тухай", "Яамдын эрх зүйн байдлын тухай", -Төрийн албаны тухай" зэрэг хуулиудад МЭРГЭЖЛИЙН БУС ХҮНИЙГ АЖИЛД аваад, удирдах алба хашуулж болно гэсэн нэг үг, үсэг ч байхгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин