Монгол Улсын Засгийн газраас хэрэггүй, үр ашиггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй байхыг үүрэгдэж хэмнэлтийн горимд шилжих 43 –р тогтоолыг гаргасан. Үүнийг төрийн бүх шатны байгууллага болон төрийн өмчит, оролцоот үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх ёстой. Уг тогтоолд “автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, 1.9. бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэрэг, цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зэрэг зардлыг бууруулахыг тус тус даалгасан байдаг.
Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын нэг болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагууд Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчиж, улс даяар хэмнэлтийн горимд шилжсэн заалтыг илтэд зөрчжээ. Тодруулбал дээрх агентлаг 2021 оны 07, 08 саруудад нийт 602 сая төгрөгийн үнийн дүн бүхий компьютер, сэлбэг хэрэгсэл худалдан авсан байна. Тодруулбал 2021 оны долдугаар сард “Алтан зуун” ХХК-руу 448 сая төгрөг гэрээний дагуу гэсэн утгаар шилжүүлжээ. Тус компанийг нь хайгаад үзэхээр компюьтер худалдаа, засвар сэлбэгийн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байж таарав.
Энэ нь Засгийн газрын тогтоолыг илт зөрчсөн байхаас гадна Коронавирусийн цар тахлыг үеэр иргэдийн хяналт суларсан үед төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан үйлдэл болжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин