Монгол Улсын төр, ялангуяа Засгийн газар Үндсэн хуульд заасанчлан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадахгүй байна. Дэндүү арчаагүй төр. Бүхнийг Фронтод гэдэг шиг л бүх зүйлийг КОВИДЫН ЭСРЭГ зарцуулна гэж ам гарсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна. Энхийн цагт ийм олон хүний амь нас хохирно гэдэг харамсалтай.
Мэдээж хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Гэхдээ өмнөх Засгийн газар нь нялх биетэй ээжийг эмнэлгээс тавчиктай зөөсний төлөө, хүний эрх, шударга ёсоор халхавчилж огцорч байсан “гэнэн түүхийг” та бүхэн мэднэ. Харин өнөөгийн Засгийн газар 1001 хүний амиар хувь заяагаа аргамжиж байна. Цаашдаа хэдэн хүн нэмж амь эрсэдхийг таашгүй.
Хууль хэрэгжүүлэгч гол байгууллага болох Засгийн газар нь намынхаа хүмүүсийг л амжилтад, эрх мэдэлд хүргэж байвал төрийн хуулийг уландаа гишгээд ч хамаагүй мэт авирлаж, дэндүү бяралхаж, “хүчиндэж” байна. Уг нь төрийн тэргүүнээсээ эхлээд “хувь хүн биш хууль засагладаг нийгэм” бүтээх гэж л цөхөрч яваа хөөрхий. Гэтэл бахь байдгаараа.
32 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы танхимаас хэлсэн үгийг бүгдээрээ эргээд нэг санъя!!! Тэрбээр “миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ. Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг товч танилцуулъя. "Ковид-19" хэмээх жижиг вирус дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа.
Дэлхийн II дайнаас хойш 2 сая гаруй хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж, дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин хүндрэлтэй гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна.
Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Манай Засгийн газар "Ковид-19" цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.
Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ.
Та бидний өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй аюулт цар тахлыг хамтын хүчээр даван туулахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг УИХ, эрхэм гишүүд, нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна” гэж билээ. Одоо байгаа нөхцөл байдлаа нэг харъя.
Монгол улс дотооддоо Коронавирусийн дельта гэх мутацлагдсан хувилбарыг амжилттай алдчихсан. Ковидын халдварт өртөөгүй гэр бүл, өрх айл гэж үгүй боллоо. Манай Засгийн бодлого ямархан байгааг л шууд харуулчихлаа. Баярлалаа, Ерөнхий сайдаа!!! 1001 хүн ковидын улмаас тэнгэрт дэвшлээ. Гадаа бороо орж байна. Орж л байг уу, даргаа гэдэг шиг. Хүмүүс ҮХЭЖ л байг уу!!!
Гоё гоё шударга ёс ярьж, КОВИДГҮЙ НААДАМ, КОВИДГҮЙ ШИНЭ ЖИЛ тэмдэглэнэ хэмээн ТАВЛАЖ БАЙХЫН ОРОНД өөр дорвитой бодлого авч хэрэгжүүлбэл сайнсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин