БАРИМТ: С.Батжаргал даргын НУУЖ ДАРАГДУУЛСАН ХӨРӨНГӨ
Сэдэв, асуудал
/
2021-09-17

С.Батжаргал гэх эрхэм Орхон аймгийн Засаг дарга болоод БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖИХ болжээ. Тэрбээр  Орхон аймгийн Засаг дарга болоод юу ч хийж хэрэгжүүлээгүй бол хувийн амьдрал, бизнес, орлого нь нэмэгдэж ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЭ тусгаагүй хөрөнгө хурааж байна.  

Түүний 2020 оны хөрөнгө орлогыг судалж үзэхэд ингэж бүртгүүлжээ.
2017 онд тэрбээр ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ байхдаа нэг ширхэг  LEXUS 470 автомашинтай байсан бол 2021 онд огт машингүй гэж бүртгүүлсэн байна. Тэгвэл түүнийг ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛСНООС ХОЙШ хөрөнгө орлого нь нэмэгдсэн байна. Тухайлбал нийт орлого нь 2019 онд 23 сая төгрөг байсан бол 2020 онд 34 сая болж нэмэгджээ. Мөн  НИЙТИЙН ОРОН СУУЦ 1, ЗУСЛАНГИЙН БАЙШИН 2, ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА ХҮЛЭМЖ 1 гээп нийт дүн нь 130 сая, АДУУ 20, ҮХЭР 17, ХУРДАН УДМЫН АДУУ 4 нийт 55 САЯ, газрын хувьд ЭЗЭМШИХ 005 га 2, эзэмших 05 га 1, эзэмших 24 м2 1, өмчлөх 801 м2 1 нийт 50 САЯ, ҮНЭТ ЭДЛЭЛ 180 САЯ, ХАДГАЛАМЖ 117 САЯ, АВЛАГА НЬ 60 САЯ, ЗЭЭЛ 180 САЯ, ЭРДЭНЭТ ТАВАН ТОЛГОЙ ХК-аас 1072 ш хувьцаа эзэмшдэг  гэсэн байна. 

 Тэгвэл С.БАТЖАРГАЛ дарга хөрөнгө орлогодоо юуг  мэдүүлээгүй  вэ, Ямар орлогоороо баяжиж хөрөнгөжөөд байна вэ

БАРИМТ:

Амьдарч буй орчин хаус, бизнес, хөрөнгө орлого нь эрс дээшилж байгаа Эрхэм Засаг дарга Сэмжидийн Батжаргал Эрдэнэт хотын баячуудын хаус хороололд амьдарч байна.  Тэрбээр баячуудын энэхүү хороололд хоёр ч хаус сүндэрлүүлж байна. Зурагт харагдаж буй хоёр давхар шар өнгийн хаус бол Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын өмч юм. Түүнчлэн зэрэгчээ баригдаж буй шинэ хаусийн барилга мөн түүний өмч юм. 

Батжаргал даргад хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй бас нэг хөрөнгө нэмэгджээ.  Тэрбээр Эрдэнэт хотод хувийн ХУДАЛДААНЫ ТӨВ  бариад ашиглалтад оруулчихсан байна. "ХИШИГ" нэртэй энэхүү барилгын материалын төв нь түүний мэдлийнх аж.

Үүгээр зогсохгүй эрхэм дарга Бензин клонк бариад эхэлчихсэн сураг ч байна.

Ийнхүү Орхон аймагт хөгжил гацаж Засаг нь баяжиж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.18.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.