Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн энэ эрхмийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг явдал болоод өгдөө 23 жил өнгөрчээ.
Энэ хэргийн үнэн мөнийг олох гэж хуулийнхан хичнээн ч ажлын хэсэг гаргаж олон жилийн цаг хугацааг өнгөрүүлсэн. Гэсэн ч байдал юу ч өөрчлөгдсөнгүй. Хэргийн мөрдөн шалгаж байсан ажлын хэсгийг хамгийн олон удаа өөрчилж, нэг сэжүүр гарангуут нь л өөр зүйлийн араас мөрдүүлдэг нэг тийм “бусниулагч” байсан гэгдэх.
Цэндийн Нямдорж бол С.Зоригийн хэргийг илрүүлэхийн төлөө бус яаж илрүүлэхгүй байх вэ гэдэг бүх санал санаачилга, хаалт, саадыг хийсэн. Тэр сайд болохдоо л ажлын хэсгийг өөрчлөх тушаал гаргадаг байсан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдэгдэж байсан удаатай.
Монгол Улсын гавьяат хуульч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдоржийн хэлсэг үг, хийсэн үйлдлүүд ч ихээхэн анхаарал татдаг. Тэрбээр “Төрийн нууцад байгаа С.Зоригийн хэргийн холбогдох хавтаст хэргийг нууцаас гаргая. Ингэж байж шийдэгдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа 2018 онд хэлсэн. Дараа нь “Энэ хэргийн Захиалагчийг илрүүлэх ажил үлдлээ. Их адармаатай явдал болно” гэсэн. Гэтэл сүүлд нь “Содномдаржаа, Чимгээ хоёр хэлмэгдчихсэн. Тэднийг суллах ёстой. Эрүүдэн шүүлт гэдэг зүйлээх хүчээр ял тулгасан” гэв.
Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шүүхээс ял шийтгүүлж байсан “гэмт хэрэгтэн” Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Л.Болд, Ж.Батзандан нартай “дөрөө харшуулж” явсаар байгаад суллуулчихсан. Ингэснээр С.Зоригийн “хэрэг гэгч” жинхэнэ утгаараа “ЗАМХАРЧИХЛАА”. Улмаар захиалагч нь ч тодорхойгүй, гэм буруутан нь ч тодорхойгүй болгож ЗАМХРУУЛЖ, БҮДЭГРҮҮЛЖ байна.
Тэгэхээр С.Зоригийн хэргийг бүх нууц мэдээлэл ганцхан Ц.Нямдоржид л байна. нэг хэсэг Э.Бат-Үүлийг захиалагч нь гэж зарлаж, нийгэмд муухай харагдуулсан. Гэвч үнэн мөнийг тогтоогоогүй. Үнэхээр Э.Бат-Үүл хэргийн захиалагч юм бол өнөөдрийн хүртэл, яагаад хоригдоогүй, эрх чөлөөтэй яваад байна вэ... Түүнийг хорих эрх мэдэл Ц.Нямдоржид байж л байсан. Тэгэхээр мань хүн Ардчиллынхан өөрсдөө удирдагчаа нухчихсан гэдэг ойлголт төрүүлж, гол захиалагчаа нуун дарагдуулж байгаа.
Саяхандаа Т.Чимгээ гэх ялтны ах нь Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, майханд хэд хоносон. Тэр үед Ц.Нямдорж сайд очиж уулзсан. Ярианых нь өнгө “Б.Хурц л танай дүүг ЯРГАЛЖ байж ял тулгасан. Тэрнээс цаад Т.Чимгээ чинь гэмгүй юм билээ хөөрхий” гэсэн агуулгатай байдаг. С.Зориг агсан ч бусдын гарт амиа алдахдаа зовоогүй ч “хэрэг нь шалгагдах явцдаа зовж байна” Энэ бүхний гол зангилааг одоо гэрч гэгдэх Э.Булган эмч, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гэсэн цөөн хэдэн хүн л ЯГ ТАГ МЭДЭЖ БАЙГАА.
Хурандаа Б.Мөрөн тэргүүтэй олон хүн энэ хэргээр УЛСТӨР хийсэн... Цэндийн Нямдорж гуайд энэ хэргийг ингэж замхруулж, сарниулах, бүдэгрүүлж мартуулах ЯМАР САНАА нуугдаж байгааг мэдэхгүй ч тэр боломжтой, өөрт ашигтай үедээ НУУЦ ХӨЗРӨӨ дэлгэх байх. Нохой санаатай хүн шүү дээ. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг... Санжаасүрэнгийн Зориг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин