Нийгмийн олонх бүрдүүлж, цөөнх нь чиглүүлдэг. Яг энэ жишгээр 3,3 сая гаруй иргэнтэй Монгол Улсыг 76 хүн хууль батлаж, Засгийн газрын 16 сайд л ерөнхийдөө чигүүлж байгаа. Яахав төр удирдахад мэдээж алдаа оноо гаралгүй яахав. Түүнийг бол ойлгоно. Олон хүнд халтай алдааг бол ард түмэн шүүнэ. Аажимдаа буруу үр дагавартайг нь цаг хугацаа шүүдэг.
Гудамжинд поошиг нүдэж байгаад гэнэтхэн улстөрд үсрээд ороод ирсэн “баагий” нар л улс орны бодлогыг жинхэнэ самарчихдаг юм байна гэдгийг Ж.Батзандан мэтийн нөхдүүдийн увайгүй үйлдлээс харж болно. Тэр бол ханилж яваад ханиа хаядаг хаяагүй эр. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гэсэн МАН-ын юм үзэж, нүд тайлаагүй гурван “өлөн нөхөд” Ж.Батзандан Л.Болд гэсэн хоёр хорчин гарын ятгалагт орж хэсэг дөвчигнөсөн. Тэд тэмцсээр, жагссаар сүүлд нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан.
М.Энхболд шиг муу хүн, МОНГОЛ ТӨРД ШУРГАЛСАН ГАДНЫ ГАР ХӨЛ, ХАРИЙН ДАЙСАН, МАНАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ бараг байхгүй гэж л хараан зүхэж, хараал жатга хийх нь холгүй авирласан даг. Бүүр сүүлд нь өрөөнд нь хулгианууд дагуулж ороод ХУТГА ГАРГАЖ АЙЛГАСАН ч гэлцэх юм билээ. Чухам л М.Энхболдыг л ЗАЙЛУУЛЧИХВАЛ бүх зүйл өргөс авсан шиг өөрчлөгдөнө гэж байсан. Тэдний хүслийн дагуу М.Энхболд явчихсан. Гэтэл бүх зүйл бахь байдгаараа л... Нар мандаж, жаргадагаараа л жаргав. Харин ч түүний үеийнхээс ч байдал дордов. Хотын иргэд машинаа асаах бензингүй, баруун гурван аймаг нь тоггүй. Эрүүл мэндийн байгууллага, эмч нар нь цалингүй, эмнэлэг нь оргүй.
Энэ бол М.Энхболдыг улстөрөөс түлхэн гаргасны дараах бодит үр дүн. Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд хийж буй цаг үе. Гэтэл М.Энхболдыг Засгийн газрын тэргүүн байх үед эдийн засгийн өсөлт сэргэж байжээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Ерөнхий Сайд М.Энхболдыг Засаг удирдаж байхад Хоёрхон жилийн хугацаанд ажилласан хэдий ч цалин тэтгэвэр, төсөв, ШУ-ны салбарын хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөц, ажлын байрыг НЭМЭГДҮҮЛСЭН, Эдийн засгаа тогтвортой ӨСГӨСӨН, долларын ханш, ядуурлыг БУУРУУЛСАН, үдийн цай хөтөлбөр, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт тэгш олгосон, залуу гэр бүлийг дэмжсэн, Улаанбаатар хот улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй болж өөрийгөө санхүүжүүлэн хөгжих боломжийг бүрдүүлсэн гэх мэт олон чухал ажлыг амжуулсан НЭМЭХ оноотой засгийн газар байв. Тэрээр “Манай засгийн газар нь зөвхөн ярьж хэлдэг биш хийж бүтээдэг засгийн газар байлаа гэж ам бардам хэлэх байна. Нийгэм эдийн засгийн хэрэгжилтүүд бодитой биелж байсан. Бодит биелэл 90 хувьд хүрээд байна. Сант марал зэрэг судалгааны төвүүдээс явуулсан судалгаагаар иргэдийн 50-52,6 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байсан” гэж хэллээ. Мөн түүний хэлснээр Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжсөн. УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрч байсан нь одоогийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн байгаа байдалтай харьцуулахад хавь илүү байжээ.
Гэтэл өнөөгийн Засгийн газар өөрсдийн байгаа байдлаа нэг харж дүгнээсэй. Бензины нөөцгүй, хүний нөөцгүй, хүнсний нөөцгүй, эмнэлгийн нөөцгүй, мөнгөний нөөцгүй. Дэндүү хүчгүй. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр Ерөнхий сайд нь өөрийнхөө нүд рүү хуруугаараа хатгачихсан. Арай гэж дарах гэж хамаг хүчээрээ зүтгэж байгаа Ковидын голомтыг өөрөө ШОУ хийгээд дэвэргээд хаячихсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин