Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж 37 сая төгрөг УРАМШУУЛАЛ хэлбэрээр ХУВААЖ АВЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-24

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийг хэмнэх 43-р тогтоолыг 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр гаргасан. Уг тогтоолд Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11-д заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:

    • төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг үүрэг болгосон байна.

Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Өнөрбаяр гэгч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолыг илт зөрчин 2021 оны 08 дугаар сарын 20-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын аймаг дүүргийн салбар комиссын гишүүдэд урамшууллаын мөнгө гэж 37 сая 554 сая төгрөг олгожээ.

Аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комиссын гишүүдэд

  • Салбар комиссын дарга /Тухайн аймаг, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/
  • Нарийн бичгийн дарга /Тухайн аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн газрын мэргэжилтэн/
  • Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл /Хүүхдийн эмч, эсвэл сэтгэцийн, мэрлэлийн эмч/
  • Боловсролын байгуулагын төлөөлөл /Тухайн аймаг дүүргийн Боловсролын газрын тусгай хэрэгцээг боловсролын мэргэжилтэн/
  • Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн.
  • Төрийн бус байгууллагаас нэг төлөөлөл оролцдог байна.

Эндээс харахад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалсан, эрүүл мэнд болон боловсролд нь анхаарч чаддаггүй төрийн албан хаагчдыг л урамшулусан болж таарах нь. Тэднийг яагаад ажил хийгээгүй гэж тодорхойлсон бэ гэхээр Коронавирусийн цар тахлын цаг үед хөгжлийн бэрхшээлтэй нь бүү хэл эрүүл хүүхдүүд ч хичээлд явж чадалгүй хичээлийн хоцрогдолд орчихсон гэдгийг сайд нь онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.