Д.Сумъяабазар хот дахь ГАЗРЫН НАЙМААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ циркийн газрыг АСА-гийн эхнэрт ӨГСӨН үү!!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-29

УИХ-ын гишүүн байж байгаад гэв гэнэтхэн “ХОТ ГЭДЭГ ХУЛГАНЫ НҮХ РҮҮ” жирийгээд орчихоор нь Д.Сумъяабазар аваргыг их гайхаж билээ... Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэгчээр тэр өөрөө л эхлэж “Би хотод очихгүй ээ... Нүх болгон руу шургаж ордог огтоно биш” гэж ам алдаж, “бааварласан” шүү дээ. Одоо ч хэлсэн үг нь цаг минуттайгаа байгаа. Тэгсэнээ гэнэт л өөрөө ХОТ бол БИЗНЕС ЮМ гээд л цээжээ дэлдээд хэдэн дүүргийн Засаг дарга нарыгаа байранд нь очиж “дарамталж” гарсан даа.

Тийм ээ, хот бол яах аргагүй БИЗНЕС аж. Түм түжигнэж, бум бужигнасан энэ хот дотор Д.Сумъяабазар ба түүний нөхөд, хамаатан садангууд нь ДААМ ГАРЧ байгаа бололтой. Сүүлийн үед хэвлэлийнхэн ихээр бичиж байгаа нэг зүйл бол Хотын дарга ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ, ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТЭЭ  УЛСЫН ГАЗРЫН ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ үйлдэл юм.

Бүүр тодорхой бичье!! Монгол улс цагтаа ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН цирктэй, алдартай циркчидтэй байсан. Гэтэл нэр алдард хүрсэн НЭГ САГСУУ НӨХӨР түүнийг хувьчилж аваад өөрийн тоглоом болгочихсон. Өнгөрсөн жил бөөн хэл ам болсоныг санаж байна уу... Аса аваргаас ЦИРКЭЭ авъя гэж баахан тэмцсэн дээ. Гэтэл тэр хүн “САЛААВЧ” гаргаагүй юу, бидний өмнөөс. Тэр газар ганцхан Асад ч хамааралтай биш. Одоогийн хотын дарга ноён Д.Сумъяабазартай холбоотой. Түүний хувь эзэмшлийн “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК” гээд дампрууч хаагдах нь ойлгомжтой болсон арилжааны банк хуучин циркийн амьтан сургалт, ажилчдын алжаал тайлах өрөө байсан том хэсэгт одоо байрладаг. ХУЛГАНА дарга тэр обьектийг ямар аргаар яаж авсан нь тодорхойгүй. Сайн судлавал хууль бус зүйл ч дунд нь гүйж байж мэдэх...

Ингээд Монгол Улс ЦИРКГҮЙ болж, үндэсний циркийн урлаг нуран унасан гол буруутай этгээд яах аргагүй Аварга ХУЛГАНА гэгдэх Д.Сумъяабазар, Аса Д.Дагвадорж нар юм. Гэтэл эдний гэр бүлийнхэний ШУНАЛ ДУУСАХ болоогйү бололтой. Хамгийн сүүлийн нэгэн баримт. Циркийн арын нийтийн эзэмшил газрыг Д.Дагвадоржийн эхнэрийн эзэмшил бүхий “Рояалплаза” ХХК-д НЗД-ын 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр А/358 захирамжаар С.Батболд өгсөн байна. Тухайн үедээ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгосоноо дахин таван сарын дараа  буюу 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамж гарган “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн тухайн газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон өөрчилж 15 жилээр эзэмшүүлэх захирамж гаргаж байжээ.

“Рояалплаза” ХХК-ийг  анх 2007 онд үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Итгэмжлэлгүйгээр төлөөлөгч, гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болсон аж. Эл компани нь менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл байна. Уг компани нь Нийсслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Дагвадоржийн эхнэрийн компани юм.

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар бэр дүүдээ бас тал засаад амжиж. нийслэлээс 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн тухай нэгэн хэвлэл онцолжээ. Хотын дарга ийм шийдвэр гаргасан нь АВЛИГЫН ТУХАЙ ХУУЛЬД заасан 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг үүсгэсэн болж ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ болох юм.

Ямартай ч УЛСЫН ӨМЧИД байсан ҮНДЭСНИЙ ЦИРКИЙН ГАЗАР, БАРИЛГА байгууламжийг Хотын дарга Д.Сумъяабазар ах дүүсээрээ нийлж ХУЛГАЙ ДЭЭРМИЙН шинжтэй байж болохуйц аргаар өөрийн болгож, банк байгуулан тоглож байгаа нь үнэн. Гэвч үүнд анхаарал хандуулдаг төр, хянадаг газар гэж үгүй учраас тэд барьцаа улам ахиулж одоо байтлаа БЭРТЭЙГЭЭ НИЙЛЖ БУЖИГНУУЛАХААР шийдсэн бололтой.

Зэрлэг сумоч Д.Дагвадорж ийнхүү өөрийн хүслээ гүйцэлдүүлж эхнэрээ болон ахыгаа эвгүй байдалд оруулан УЛСЫН ӨМЧИД байсан газар, эд хөрөнгийг хувьдаа авч байгаа нь хэдэн жилийн дараа илэрч, дээрх нөхдүүд ХАМТДАА ШҮҮХИЙН ХААЛГА ТАТАХ вий...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.