Д.Сумъяабазарын удирдлагын баг 2021 онд 22 тэрбум төгрөгийг БЕНЗИН шатахуунд ЗАРЦУУЛНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-30

Манай улс цар тахлын нөлөөнд бүрэн сөхөрч байна. Дайны хажуугаар дажин гэчгээр Ковидтой тэмцэх зуур бас БЕНЗИНЫ ХОМСТОЛД гурван хоног дарлуулав. Засгийн газар бүхий л түвшний уулзалт, ярилцлага хэлцэл хийгээд шатахуун олж чадахгүй байхад шатахуун импортлогч томоохон аж ахуй нэгжүүд гол экспортлогч “Роснефть” компанитай очиж уулзаад дахин дасалдуулахгүй байх арга хэмжээ авав. Мөн Улаанбаатар төмөр замын удирдлагууд шаардлагатай үед уран нүүдэл хийж холбоотой төмөр замынхаа байгууллагуудад хандаж хэд хоногийн түлш татаж чадав.

Тоон дотор үсэг гэгчээр тэдний дунд бас оноо авчих санаатай нэг улстөрч хөндлөн ороод ирсэн нь хотын дарга Д.Сумъяабазар байв. Тэрбээр бараг л ОХУ-ын шатахуун экспортлогч компанийн удирдлага руу захидал явуулаад асуудлыг шийдчихсэн юм шиг л хэвлэлийн албаныхан нь баахан рекламдав. Түүний бичсэн зүйл яг үнэндээ тус болсон эсэх нь мэдэгдэхгүй байгаа.

Гэтэл БЕНЗИНЫ асуудалд онцгой анхаарсан гэж өөртөө оноо авах гэж оролдсон Д.Сумъяабазарын удирдаж буй Нийслэлийн төрийн албаныхан зөвхөн 2021 онд тээврийн хэрэгслийн шатахуунд 22 тэрбум орчим төгрөг зарцуулна гэж НИТХ-аар төсвөө батлуулж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.