“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Өмнөговь аймгийн дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах ажиллагааны талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаанд амжилттай оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагаа /тендер/-нд хэрхэн амжилттай оролцох вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Өмнөговь аймгийн Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим, Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Сургалтад Өмнөговь аймгийн худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик, газар тариалан, оёдол, хүнсний худалдаа, мах махан бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйжүүлэлт, авто сэлбэг, харилцаа холбоо, нарийн боов, агуулах тээвэр, гадаад худалдаа, барилга, мод, модон бүтээгдэхүүн, гоо сайхан, саван зэрэг 18 салбарын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга М.Бат-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Л.Болд, Төрийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн В.Азжаргал, мэргэжилтэн Ө.Одбаатар нар орон нутгийн бизнес эрхлэгчдэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаарх мэдээлэл”, “Дотоодын давуу эрхийн тухай”, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тухай”, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагааны бодлого, ил тод байдал” гэсэн сэдвүүдээр илтгэл, мэдээлэл тавив.
Компанийн зүгээс энэхүү дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны сургалтыг илүү өргөн хүрээнд тогтмол хийхээр төлөвлөөд байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин