Төсвөөс хумсалсаар ХУЛГАЙЧ, Түмнээ хуурсаар ХУДАЛЧ болсон Г.ЁНДОН сайд
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-10-09

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гэж нэг үл бүтэх гар манай Засагт бий. Эхнээсээ л тар нь танигдаж, төрөөс ХУЛГАЙЛСАН нь ил болсон. Ёстой нөгөө хуурсаар хуурсаар ХУДАЛЧ, хумсалсаар хумсалсаар ХУЛГАЙЧ болдог үлгэр шиг л. “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны есдүгээр сарын эхээр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая 700 мянган төгрөгийг гаргуулчихсан БАГА ГАРЫН ХУЛГАЙЧ нарын нэг. Тэгээд “Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Манай компани ашигтай ажиллавал захирлууд нь урамшуулал авдаг” хэмээн хээв нэг яриад сууж байсан, ИЧДЭГГҮЙ хүн.

Гэтэл саяхан улс даяар БЕНЗИН ТАСАРЧ байдал хэцүүдэв. Аь наана, там цаана байсан хүнд үед салбар хариуцсан сайдыг хувьд  ганц ч үг ган хийгээгүй гүрийсэн.  Машиндаа шатахуун авах гэсэн иргэд урт цуваа үүсгэн хонож, зарим нь оочероо булаалдан ЗОДОЛДСОН тохиолдол ч бий. Гэтэл мань сайд "Улаанбаатарт шатахууны 5 хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Орос, Хятадаас шатахуунууд ирж байгаа. Улстөрийн зохион байгуулалтай хомстол байх” хэмээн ард иргэдийнхээ амьдралаар доог тохуу хийгээд сууж байсан. Гэтэл Улаанбаатар хотын бүх ШТС-д нэг дусал ч бензин олгоогүй гээд боддоо.

Худалч, хулгайч муу занд гаршсан энэ эрхэмд ХАРИУЦЛАГА ТООЦОХ чадамгүй болтлоо Төр хүчгүй унхиагйү болчихсон. Эцэст нь БЕНЗИН ТАСАЛДУУЛСАН гэх хэргийн гол бурууг Ц.Эрдэнэбаяр гэх залууд тохчихоод АЛБАНААС нь зайлуулчихлаа. Ийм ичгүүр сонжуургүй, ИДЭЖ УУХ НЬ ДИЙЛДДЭГГҮЙ хүмүүс сайд даргын суудалд бус сараалжин торны цаана суух ёстой юмсан, уг нь. Төрийн хууль ч ГУУЛЬ болждээ... халаг гэж!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.