Гурвантэс сумын "Цөлжилтийг бууруулах заган ой" төслийн баг УСАЛГААНЫ АВТОМАШИНТАЙ боллоо
Нийтлэл
/
2021-10-15
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ах дүүсийн таван айл нийлж заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж эхэлжээ.
 
Говийн унаган модыг үрслүүлэн тарьж ургуулан, элсний нүүдэл, цөлжилтийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулан, хүч хөдөлмөрөө зориулж яваа "Цөлжилтийг бууруулах заган ой" төслийн хамт олныг Өмнөговь аймгаас дэмжиж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр усалгааны автомашин шийдвэрлэснийг аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх гардуулж өглөө.
 
Тэд 2 жил уйгагүй хөдөлмөрлөж, 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.153.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.