Б.БААТАРЗОРИГ дарга ТАВИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ зэрэгт 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ !!!
Сэдэв, асуудал
/
2021-10-28

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН даргаар  БАЛДАНГИЙН БААТАРЗОРИГ  ажилладаг. Харин ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР С.Цэдэндамба, Л.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нар ажиллаж байгаа.

Тэгвэл ТӨРИЙН АЛБАНЫ тус эрхмүүд ТӨРИЙН ХУУЛИА МӨРДӨХГҮЙ байна.  ТӨРИЙН АЛБАНД томилогдсон хэн ч ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ өргөдөг. Гэвч  ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН дарга  Б.БААТАРЗОРИГ  болоод тус албаны зөвлөлийн гишүүд  ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖЫГ хэрэгжүүлдэггүй  атлаа “ТӨРИЙН АЛБА”-ыг удирдаад сууж байх юм.  Б.БААТАРЗОРИГ гэгч эрхмийн хувьд хэд хэдэн газрын даргаар ажиллаж байснаас гадна  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн байсан зэрэг албаны намтартай.

 

Харамсалтай нь өндөр дээд албан тушаалыг ингэж хашигсад “ТӨРИЙН АЛБА”-нд ГАЙ БОЛОХООС ГАВЬЯА  болдоггүй билээ. “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн дарга Б.БААТАРЗОРИГ  төрийн албан хаагчдын ар гэрийн мэдээлэлд халдах гэж оролдсон увайгүй үйлдэл ч гаргаж байв. Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байхад “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН тоо өсч АЛБАН тушаалтнууд олноор нэмэгдсэн нь намын нөлөөгөөр АЛБАН ГУВЧУУРТ хүрсэн Б.Баатарзориг ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ хэрхэн мөрдөж ирснийг гэрчилж байна. Яам, агентлагт 1000 гаруй хүнийг шалгалтгүй томилчихсон гэх. Энэ нь ТАЗ-ийн арчаагүйнх юм. Мөн  Коронавируст халдварын нөхцөл байдал удаан үргэлжилж буй нь  үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засаг хямарсан энэ үед ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ ТОГТООЛ гарч төрийн байгууллагууд нэн шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байхыг үүрэг болгосон. Харамсалтай нь  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн дарга Б.БААТАРЗОРИГ “ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ”-ИЙГ хэрэгжүүлэхгүй ард иргэд КОРОНАВИРУСТ дарлагдаж халдвар тээгч иргэд “КОВИДЫН ЭСРЭГ ЭМ”-ээ худалдаж авч чадахгүй байгаа хүнд үед ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС элдэв тендер зарлаж зөвхөн 2021 оны 05, 06-р саруудад тэмдэглэгдсэн баримт мэдээллээр  нийт 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА.

 

БАРИМТ НЭГ:  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн удирдлагууд  2021 оны 01-р сарын 05-ны өдрийн мэдээлэлд “ОЛОН ҮЙЛДЭЛТ ТАНХИМЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ 1-Р БАГЦ” гэх утгаар  122 САЯ төгрөг зарцуулжээ. Тус ажлыг “Монтех дистрибьюшн”-ХХК гүйцэтгэсэн байна. 

БАРИМТ ХОЁР: “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн удирдлагууд  2021 оны 01-р сарын 05-ны өдрийн мэдээлэлд “ОЛОН ҮЙЛДЭЛТ ТАНХИМЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ 2-Р БАГЦ” утгаар 115 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Энэхүү ажлыг “СОЛОНГО ТАМИР”-ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ГУРАВ:  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн удирдлагууд  2021 оны 06-р сарын 02-ний өдөр “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн  АЖЛЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.АМАРТӨГС баталгаажуулсан “ЦАХИМ ХУУДАС ХИЙХ” ажлын албан тогтоол үйлдэж 2021 оны 06-р сарын 07-ны өдөр 71 САЯ ТӨГРӨГИЙН төсөвт өртөгтэй тендер зарлажээ
БАРИМТ ДӨРӨВ: 2021 оны 05-р сарын 31-ны өдөр “ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ПРОГРАММЫН ТАЙЛАНГИЙН МОДУЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ” нэрээр зөвлөх үйлчилгээ авах 45 САЯ ТӨГРӨГИЙН төсөвт тендерийг зарлажээ.

БАРИМТ ТАВ:  2021 ОНЫ 06-р сарын 14-ны өдөр “СЕРВЕРИЙН ӨРӨӨНД УРСГАЛ ЗАСВАР ХИЙХ” нэрээр 36 САЯ ТӨГРӨГИЙН төсөвт тендер зарлажээ.

БАРИМТ ЗУРГАА: 2020 оны 05-р сарын 18-ны өдөр “СЕРВЕР ХУДАЛДАН АВАЛТ” нэрээр 670 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Тус тендерийг  МОНТЕХ ДИСТРИБЬЮШН ХХК гүйцэтгэсэн байна. 

БАРИМТ ДОЛОО: 2020 ОНЫ 09-Р САРЫН 01-ны өдөр үр дүн гарсан утгатай тэмдэглэгдсэн “ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН” бүтээх ажлын тендерт 45 САЯ ТӨГРӨГ зарцуулсан ажлыг ЛИДЕР ВИШН ГРУПП гүйцэтгэжээ.

Баримт мэдээлэлд дурдсан  тус тендерүүдийн НИЙТ ӨРТӨГ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГ болж байна.

 

Ийнхүү хууль тогтоомжоо мөрдөхгүй ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг үлгэрлэж, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙГ самарч суугаа  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ”-ийн дарга Б.БААТАРЗОРИГ та ОДОО БОЛЬЖ чаддагт нь  ажлаа өгвөл яасан юм бэ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.18.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.