Сангийн сайд аа!! "Хумсалсаар хумсалсаар, хулгайч" гэдэг үгийг та эрх биш мэднэ биз дээ! Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас Монголчуул 1600 гаруй элэг нэгтэй ахан дүүсээ харамсалтайгаар алдчихаад байхад таны тэргүүлж байгаа Сангийн яамныхан битүүхэн баяр ёслолд бэлдэж байх чинь тийм ч ёс зүйтэй харагдахгүй байна. Ковидын улмаас Монгол түмний үндэсний их баяр наадам тасалдсаныг та мартсан бололтой. Гэтэл Чоно борооноор гэгчээр Сангийн яамны 110 жилийн ойн хүрээнд татвар төлөгчдийн 66 сая төгрөгөөр ямар ч хэрэггүй “ЭНГЭРИЙН ТЭМДЭГ” хийлгэхээр улайрч, улмаар хэдхэн хоногийн хугацаатай ТЕНДЕР ЗАРЛАСАН байна.
Тодруулбал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн соёмбыг галын дөлөөр хүрээлүүлж үүрдийн мандан бадрах бадам цэцэг суурьтай хийнэ. Голын хэсгийг гаднах хүрээнээс хөндий хийнэ. Хүрээний дээд хагаст “Монгол Улсын Сангийн яам” гэсэн бичигтэй, хүрээний доод хагаст бэлгэдлийн “110” гэсэн тооны дундуур тууз дээр “1911-2021” гэсэн тоог байрлуулж 2 талаар тариан түрүү сийлбэрлэж оруулсан “ЭНГЭРИЙН ТЭМДГИЙГ” Хүний биед харшлахгүй, өнгө алдалт маш бага, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийн хийцлэлтэй, өндөр түвшинд үйлдвэрлэсэн сайн чанарын ган төмрийг алтлаг өнгөөр бүрж хийнэ хэмээн заажээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин