Дүүргийнх нь өрхүүд түлэх түлшгүй байхад Ө.Сумъяабаатар дарга 100 саяар Тамгын газраа тохижуулах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-01

Нийслэлийн Баянгол дүүргийн гэр хороолол болон хотын төв дэх байшин хороолол нь хогонд дарагдаж, золбин нохой, муураар дүүрсэн, явган зорчигч явах замгүй, гэрэлтүүлэг муутай байгаа. Энэ бол бодит нөхцөл байдал, үнэн төрх нь. Зам тавьж, гоё болгож байгаа тухай дүүрэг, нийслэлийн удирдлагууд нь олон нийтийн сүлжээгээр сэвж, ярьж байгаа ч ачир дээрээ бол “нүглийн нүдийг цаасаар хуурсан” шиг л зүйл болдог. Саяхан даа та бүхэн санаж байгаа бол Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх олны хэлж заншсанаар “Модны хоёр” дахь 1,6 км замыг шинэчилж засварлахдаа явган зорчигч явах боломжгүй болгож, машин тэрэг замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийг дайрах шахаж эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн.

Энэ бол тухайн дүүргийн удирдлагууд иргэддээ хэр ээлтэй хандаж байгаагийн шууд илэрхийлэл. Бухимдаж ууласан иргэд сошиол орчинд дургүйцлээ илэрхийлсэн хэвээрээ. Сүх далайтал үхэр амгалан гэгчээр дүүргийн удирдлагууд тоож байгаа ч шинжгүй, дүлий дүмбэ оргисон чигтээ л. Харин ч эсрэгээрээ дүүргийн Засаг даргын тамгын газартаа болон зарим хороодын байрыг тохижуулах зорилгоор төсвийн 100 сая төгрөгөөр тендер зарласан байна.

Баянгол дүүргийн гэр хороолол болох  21, 22, 9 дүгээр хороодын иргэд уулнаас доош гурван километр уруудан 500 төгрөгийн унаанд суун хот руу орж, тортой зүйлээ дааж ядан өргөж уулаад өгсөж, түлээ түлшээ ч авч чадахгүй, харанхуй гудамжинд аж төрж байхад дарга нар нь тохь тух хүсэж 100 саяар өрөөндөө тавилга авах худалдан авалтын тендер зарласан байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.