МИАТ-ийн УДИРДЛАГУУД 355 САЯ төгрөг үр ашиггүй үрсэн үү
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “МИАТ” ТӨХК-ийн ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ нь Зам Тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР бол даргаар Б.МӨНХТАМИР ажиллаж байгаа.
Тэгвэл “МИАТ” ТӨХК-ийн УДИРДЛАГУУД ТӨСВИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байгаа вэ. ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖОО мөрдөж байна уу?
Цар тахалтай тэмцсэн ЗАСГИЙН ГАЗАР, АРД ИРГЭД арга мухардаж МАСКАА САЙН ЗҮҮЖ, ГАРАА САЙН УГААВЧ найдахад хэцүү болчихлоо. Хаа сайгүй хаяа дэрлээд “КОВИД 19”-ийн халдвар. Цар тахлын сургаар УЛСЫН ТӨСВИЙГ баруун солгойгүй цацаж ирсэн ЗАСГИЙН ГАЗАР нь эцэстээ назгайруулаад орхисон. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР нь КОВИДЫН ХАЛДВАР авсан иргэнийг 8 САЯ төгрөгөөр ЭМЧИЛЖ БАЙГАА гэдэг ЗОХИОЛ нь ТӨСӨВ ЛУЙВАРДАХ арга байсан уу. Учир нь УЛС ДАЯАРАА цар тахлын голомт болсон хойно 150 МЯНГАН төгрөгийн багц нь ИЛ ТОД болсон. Иргэдийн амьдрал хэцүүдэж, нас баралтын тоо буурахгүй байна. УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд ЗАСГИЙН ГАЗРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД төсвийн мөнгө хэмнэж ажиллах ҮҮРЭГ өгсөн. Энэ нь 2021 оны 02-р сарын 17-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРААС гаргасан 43-Р ТООТ ТОГТООЛ юм. Харамсалтай нь ХУУЛЬ ТОГТООМЖОО үл дагагсад олон байна. Үүний тод жишээ нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд юм. МИАТ” ТӨХК-ийн УДИРДЛАГУУД цар тахлын хүнд үед КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД нийт 355 САЯ ТӨГРӨГ үржээ.
БАРИМТ:
МИАТ” ТӨХК-ийн УДИРДЛАГУУД 2021 оны 07-р сарын 20-ны өдөр МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэрээр тендер зарлаж 250 САЯ төгрөг үржээ. Мөн 2021 оны 07-р сарын 20-ны өдөр ТАБЛЕТ НЭРЭЭР ТЕНДЕР зарлаж 70 САЯ ТӨГРӨГ зарлагадсан байна
МӨН ЦАР ТАХЛЫН хүнд үед буюу 2021 оны 09-р сарын 08-ны өдөр ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРИЙН ҮНЭ /2 ширхэг dell/ гэх утгаар 7 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ
Улмаар 2021 оны 08-р сарын 07-ны өдөр КОМПЬЮТЕР ДЭЛГЭЦИЙН ҮНЭ /6 ШИРХЭГ/ гэх нэрээр 19 САЯ төгрөг зарцуулжээ
2021 оны 02-р сарын 24-ний өдөр ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР, СКАЙНЕРИЙН ҮНЭ гэх утгаар 9 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин