Мод тарьдаг ЕРӨНХИЙЛӨГЧ өө!!! Зүрх ургуулдаг Б.Болдсайхан эмчид ЧИНГИС ХААН одонг олгоё!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-11-04

Мянганы суут хүн, Их Монгол Улсыг үндэслэгч Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” удахгүй тохионо. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол төрийн тэргүүн зэргийн -“Чингис хаан” одон”-г улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд олгодог уламжлалтай.

Энэ жилийн “Чингис хаан одон”-г чухам хэнд олгох нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Олон нийтийн зүгээс Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа улсынхаа нэр хүндийг гадаад оронд сурталчлан таниулах, олон улсын нэр хүндтэй удирдагчдыг Монгол оронд цуглуулж “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгыг гаргасан гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржид олгохоор болсон гэх албан бус мэдээлэл цацагдаж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд анх удаагаа энэ шагналыг олгох хувь тохиож байна. Тэрбээр НҮБ-ын чуулганы индрээс "Цөлжилттэй тэмцэх зорилгоор ТЭРБУМ МОД тарих аяныг улс орон даяар эхлүүлнэ" хэмээн тунхагласан. Энэ дагуу төрийн бүх байгууллагыг хүчээр МОД ТАРИУЛЖ байгаа. Мод тарих нь байгаль орчноо хамгаалахад тустай зөв зүйл мөн. Тэгвэл Монголын төрийн орхигдсон мартагдсан "Зүрхний гажигтай хүүхдүүд"-ийг Б.Болдсайхан эмч олж, оношилж, эмчилж байгаа нь Тэрбум мод тарихаас ч илүүтэй, буянтай үйл болоод байгаа юм. 

Харин олон нийтийн зүгээс энэ жилийн “Чингис хаан одон”-г “Зүрхний” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат эмч Бундангийн Болдсайханд олговол зохилтой хэмээн дэмжээд буй юм. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд төрөлхийн зүрхний согогтой бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, мэс засал хийж ирээдүйгээ авран асрах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн юм. Зүрхний төрөлхийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Харин уг төсөл хэрэгжиж эхэлснээр 2027 он хүртэл зүрхний хагалгаанд орох шаардлагатай 1000 хүүхдийг эмчлэх зорилт тавиад буй. Солонгосоос 10-15 дахин хямд зардлаар хийдэг аж.. Төслийн баг нийт 234 хүүхдэд зүрхний хагалгаа хийж хүүхдүүдэд амь бэлэглэж, эцэг эхчүүдэд итгэл төрүүлжээ.

Монгол Улс үндэсний эрх чөлөө  тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 365 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойгоор 2014 онд Сонгодо  эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол хүртэж байсан. Тэрбээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 30 шахам жилийн ажлын туршлагатай эмч юм. Шастины нэрэмжит III төв эмнэлэгт мэс заслын их эмчээр 1988-2011 онд ажиллаж байсан. 2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмчээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.