Т.Аюурсайхан гишүүний санаачилсан хуулийг СОЦИАЛИЗМ руу УХАРСАН хэмээн ангийнхан нь ДҮГНЭЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-11-06
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гаруй гишүүн Жолоочын даатгалын тухай хуулийг шинэчлэх төслийг өргөн бариад байгаа. Тэрбээр энэ хуулийг Жолооч иргэдийг чирэгдүүлж, хохироож, төрийн нэрээр албан журмаар халаасыг нь суйлж, өөрсдөө маш их ашиг хийсэн зарим даатгалын компани зохион байгуулалттай дайралтууд, явуулгуудыг хийж байна. Тийм сүрхий жолооч иргэдийг бодсон юм бол өмнө нь ухаарч, тэдний эрх ашгийг бодож байхгүй яасан юм? Төрийн нэрээр 1 сая жолооч иргэн дээр албан ёсны дээрэм луйврыг 10 жил хийж, үргэлж ийм байх юм шиг бодож яваад, гэнэт энэ гажуудлыг засч залруулна гэхээр үхэлдэж байна. Яривал их юм бий. Гэмт хэргийн шинжтэй ч зүйлс бий. Үе шаттайгаар бүгдийг илчилнэ хэмээн тодотгоод буй. 
 
Түүний энэ хуулийг төслийг эсэргүүцэж буй хэд хэдэн гишүүн байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ашигтай ажиллаж байгаа гэж хардсан салбар руугаа төрийг оруулж социализм байгуулах гээд байгаа юм биш үү. Тэгвэл яршиг, банкийг ч гэсэн төр авъя. Ашгийн бус, нийтийн төлөө гэдэг нэрийдлээр төрийн компани байгуулаад явъя. Даатгалын хуулийг боловсруулаад ирээч гэж СЗХ-ныхонд хэлсэн. Та бүгдийг ажлаа хийхгүй болохоор үндсэн бодлого эвдсэн иймэрхүү хуулиудыг гишүүд оруулж ирээд байна. Хэрэв УИХ энэ хуулийг баталбал жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөөс 9 дүүрэг 150 хороо, 330 суманд салбартай компани байгуулж таарахаар байна. 30 жил ардчиллаар явчихаар буцаад социализм байгуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшлээ дэмжихийн оронд намнаж болохгүй

-Сүүлийн үед төр данхайх тал руугаа явлаа. 2 яам, хэдэн агентлаг байгуулж, төсөв тэлж байгаа нь буруу. Хувийн компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр ажлыг нь авч хийнэ гэдэг хандлага ажиглагдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. 9 жилийн өмнөхтэй харьцуулахад даатгалын компаниуд арай гайгүй болж, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Албан журмын даатгалд дутуу зүйл байгаа байх Т.Аюурсайхан гишүүн ээ. Үүнийг сайжруулах нэрийдлээр төр бизнесийг нь булааж авна гэдэг бол даахгүй нохой булуу хураахын үлгэр болно. Дутуу хийгдээд байгаа зүйлийг нөхөж хийх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж болох байтал даатгалыг дэмжихийн оронд намнаж болохгүй. Тал талаасаа нээлттэй сайхан ярилцаж байгаад шийдлээ гаргаад сайжруулаарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  Даатгалын салбарыг төр авч ДАМПУУРУУЛАХ гэж байна.
 
Даатгалын асуудал дээр төр зохицуулагчийн байр сууринаас л оролцох ёстой гэж үздэг. Даатгуулагчдаас цугларсан мөнгө бол төрийн мөнгө биш. Төрийн мөнгө биш учраас төр өөрөө 100 хувь дангаар оролцдоггүй. НДҮЗ, ЭМДҮЗ дээр ч гуравны нэг нь төрийн төлөөлөл байдаг. Хоёрдугаарт ашгийн төлөө бус буюу ТББ-ын хуулиа бид шинэчлэх ёстой. Даатгалын харилцааг ашгийн бус, төрийн мэдэлд авна гэх юм. Ямар ч ашиггүй юм бол хийх хүн олдох уу. Эсвэл төр авч дампууруулах гээд байгаа юм уу. Тэгэхээр эдгээр хуулийг цэгцэлсний дараа даатгалын асуудлыг эргэж ярих хэрэгтэй.


Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.