Монгол талын жолооч нар Коронавирусийн шинжилгээ өгөөд хил гарахаар хариу нь эерэг гарчихаад байдаг тухай шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэгвэл уг асуулдын хариулт гарч байна. “Шинжилгээ өгсөн жолооч нарын хариу манай улсад сөрөг, БНХАУ-ын талд очихоороо ЭЕРЭГ гарчихаад байна” гэсэн нь чанарын шаардлага хангаагүй түргэвчилсэн тестийг их хэмжээгээр нийлүүлсэнтэй холбоотой байж болох юм.
2021 оны 04 дүгээр сарын 14-нд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1,3 тэрбум төгрөгөөр маш яаралтай горимоор худалдан авсан 200 мянган оношлуур юм. Дээрх оношлуурыг ковидын шинжилгээнд ашиглахад ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны Лабораторийн салбар зөвлөл болон Био бэлдмэл оношлуурын салбар зөвлөл, түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг мэргэжийн байгууллагуудаас Эрүүл мэндийн яаманд хаяглан хүргүүлж байжээ.
Тэгвэл ДЭМБ-ын стандартад нийцэхгүй байгаа 200 мянган оношлуурыг худалдан авсаны дараа хяналт шалгалт, лабораторийн шинжилгээ хийгээгүй алдаа гаргажээ. Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудын харьяанд “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” үндсэн ажлаа хийгээгүй гэсэн үг. Түүнчлэн Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Т.Эрдэмбилэг гэрээ байгуулахдаа чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн авна гэж тусгалгүй гэрээ байгуулсантай холбоотой байж болох юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин