Орхон аймгийн ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Ард иргэдийн амьдрал ӨВЧИН, ӨР, ҮНИЙН ӨСӨЛТӨД дарлуулсан хүнд цаг үед бид амьдарч байна. Ковид-19 цар тахлаар өвчлөгсөд буурахгүй нас баралтаараа ДЭЛХИЙД тэргүүлж байгаа. Төр засаг нь УЛСЫН ТӨСӨВ ХҮНД байна гээд гуравхан сая иргэнийхээ алгыг дээш харуулж чадахгүй АЯГА ХООЛНЫ нэмэргүй л цар тахлыг сөрүүлж байна. Ингээд хэцүү цагт төсөв хэмнэх гэж хэрэгжүүлж байгаа ганц арга хэмжээ нь МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2021 оны 02-р сарын 17-ны өдөр гаргасан 43-р тоот ТОГТООЛ юм.
Тус тогтоолд ТӨРИЙН болон ОРОН НУТГИЙН өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд дотоод зохион байгуулалт бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, давхардлыг арилгах төсөв зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал зэргэгт зардал гаргахгүй байхыг тусгасан байдаг. Мөн автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг худалдан авахгүй байх, сургалт семинарыг цахим хэлбэрээр зохион байгуулах, баяр ёслол тэмдэглэлт ой зэргийг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон
Гэтэл Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж шаардлагагүй зүйлд төсвийн мөнгө үрсээр байна. ХУУЛЬ ТОГТООМЖОО дагаж мөрддөггүй дарганцаруудад ХАРИУЦЛАГА тооцохгүй бол ХУУЛИЙГ ГУУЛЬ болгогсод олширлоо. ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ дуртай нэгэн нь БАЗААД ХАЯЧИХДАГ цаас төдийхөн юм байж. Эрхэм ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ та ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ ТОГТООЛОО умартагчдад ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?
БАРИМТ НЭГ:
Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ковидын хүнд үед буюу 2021 оны 06-р сарын 24-ний өдөр ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ажлыг зохион байгуулжээ. Энэ ажилд зориулж төрийн сангаас 5 САЯ ТӨГРӨГ үржээ
БАРИМТ ХОЁР: 2021 оны 04-р сарын 29-ны өдөр СПОРТЫН ХЭРЭГЛЭЛ худалдан авах ажлыг зохион байгуулж ТӨРИЙН САНГААС 5 САЯ төгрөг үржээ
БАРИМТ ГУРАВ: 2021 оны 02-р сарын 10-ний өдөр нэн шаардлагагүй зүйлд буюу ЖУУХ БИЧГИЙН ХАВТАС ХЭВЛЭХ ажилд ТӨРИЙН САНГААС 5 САЯ ТӨГРӨГ үржээ
БАРИМТ ДӨРӨВ: 2021 оны 01-р сарын 01-р сарын 27-ний өдөр буюу ковидын хүнд үед ХУТАГТ ЛАМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ арга хэмжээ зохион байгуулж ТӨРИЙН САНГААС 8 САЯ ТӨГРӨГ үрэн таран хийжээ
БАРИМТ ТАВ: 2021 оны 02-р сарын 23-ний өдөр ДЭНЖИД САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ тохижуулах нэрээр тендер зарлаж цар тахлын үед ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 15 САЯ ТӨГРӨГ үржээ
Ийнхүү С.БАТЖАРГАЛ дарга ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ГАВЬЯАТУУД ХУТАГТ ЛАМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ зэрэгт нийт 38 САЯ ТӨГРӨГ үрчихжээ. Мөн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР нь цар тахлын үед ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж элдэв худалдан авалт хийсээр байна
БАРИМТ:
2021 оны 01-р сарын 19-ний өдөр СУУДЛЫН АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 30 САЯ төгрөг зарлагаджээ
2021 оны 03-р сарын 09-ний өдөр АИТХ-ын ажлын албанд суурин компьютер худалдан авах нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 49 сая төгрөг үржээ
2021 оны 03-р сарын 02-ний өдөр БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ СУУРИН КОМПЬЮТЕР АВАХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 50 сая төгрөг зарлагаджээ
2021 оны 03-р сарын 09-ний өдөр ОЙН АНГИД БАГАЖ ХЭРЭГСЭЛ ЭД ХОГШИЛ худалдан авах нэрийдлээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 12 САЯ ТӨГРӨГ гаргажээ
2021 оны 02-р сарын 25-ны өдөр ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 37 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ
Цар тахлын хүнд хэцүү үед Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ийнхүү ХУУЛЬ ТОГТООМЖЫГ зөрчиж шаадлагагүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үрээд сууж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин