Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ноцтой үйлдэл гаргажээ
Булган аймгийн засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ ажиллаж байгаа.
Түүнийг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад санал болгож байсан бол улмаар Булганы ЗАСГИЙН СУУДАЛД ТУХАЛСАН юм. Тус аймагт орон нутгийн ээлжит 2020 оны сонгуулиар АН аймгийн ИТХ-д ялалт байгуулсан нь ийнхүү АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн Засаг даргаар ажиллах боломж бүрдсэн юм. Тухайн үед Б.Ариун-Эрдэнэ дарга ЗАСГИЙН СУУДАЛ, ТАМГА ТЭМДГЭЭ гардаж авахдаа Булган нутгийн хөгжлийн төлөө зүтгэж, төрийн албаны чадавхыг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэж хэлж байсан. Гэвч тэрбээр ажиллаж ирсэн хугацаандаа цар тахлын үед дагаж мөрдөж байгаа ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИЖ иржээ.
ЗАСГИЙН БОДЛОГО, ТӨРИЙН ХУУЛИА хэрэгжүүлдэггүй ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ямар хариуцлага хүлээлгэх вэ? ЦАР ТАХАЛ тархах эрсдэлтэй гээд УРЛАГ СОЁЛЫН НААДАМ холбогдох арга хэмжээг хориглосон байтал үл тоож ЭРСДЭЛ үүсгэжээ. Дагаж мөрд гэж үүрэгдсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛЫН хэрэгжилт байдаггүй. Харин ч эсрэгээрээ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ноцтой үйлдэлд гаргажээ. Тухайлбал Б.Ариун-Эрдэнэ дарга ЦАР ТАХЛЫН хүнд үед УРЛАГ СОЁЛЫН НААДАМ, НОМ, СЭТГҮҮЛ, ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ зэрэг шаардлагагүй ажлуудад нийт 64 САЯ төгрөг үржээ
БАРИМТ:
Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ 2021 оны 03-р сарын 22-ны өдөр шаардлагагүй зүйлд буюу СЭТГҮҮЛИЙН ҮНЭ гэх нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 8 САЯ төгрөг үржээ
2021 оны 07-р сарын 30-ны өдөр ЦОГТ ТАЙЖ НОМ 500 ШИРХЭГ ХЭВЛЭХ гэх утгаар ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 5 САЯ төгрөг үржээ
2021 оны 03-р сарын 22-ны өдөр ЦАГ ТООНЫ БИЧИГ гэх утгаар 15 САЯ төгрөг зарлагаджээ
2021 оны 03-р сарын 05-ны өдөр АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ гэх нэрийдлээр 8 САЯ төгрөг зарлагаджээ
Мөн Б.АРИУН-ЭРДЭНЭ дарга ЦАР ТАХЛЫН үед дараах шаардлагагүй ажлуудад ТӨСВИЙН МӨНГӨ үрсэн байна
2021 оны 10-р сарын 01-ны өдөр ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХЭВЛЭХ ажил нэрээр 5 САЯ төгрөг зарлагаджээ
2021 оны 10-р сарын 13-ны өдөр ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧДӨД гэх утгаар 5САЯ төгрөг үржээ
2021 оны 09-р сарын 24-ны өдөр УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН 2021 наадам зохион байгуулж УЛСЫН ТӨСВӨӨС 8 САЯ төгрөг зарцуулжээ
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин