Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа бурханд одсон цагаас хойш Монгол Оросын хувь нийлүүлсэн “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудал эзэнгүй байгаа. Тээвэр ложистик, ачаа таталтын гол цэг бол яах аргагүй төмөр замын салбар. Ихээхэн хэмжээний мөнгө, ачаа бараа эргэлддэг энэ салбарт дарга болж очих нь албан тушаалд дуртай хүн бүрийн хүслэн гэхэд хилсдэхгүй. Гэвч Засагт мөнгөө төлж, барьцаагаа байршуулсан нь л энэ газрын дарга болдог нь бичигдээгүй хууль. Эрх баригч намынхан олон хүний нэр дэвшүүлж байгаа ч сүүлийн үед Хишигжаргалын Хэрлэн гэх хүнийг нэлээд онцлоод буй.
Гэвч түүнийг энэ салбарт ТЭНЦЭХГҮЙ гэдгийг төмөр замын салбарынхан баталж, ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ, элдэв бичгийг Орос Монголын Засгийн газруудад хаяглан хүргээд байна. Х.Хэрлэнг энэ салбарын туршлагагүйгээс гадна орос хэлний мэдлэггүй хэмээн үзсэн байна. Харин Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй нөхөд Х.Хэрлэнг дэмжиж, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат компанийн удирдлагуудад манай хүнийг томилчих, бид хариу барьцийг нь гомдоохгүй өгнө” гэх агуулгатай захидлыг хүртэл хүргүүлээд амжсан гэдэг.
Түүнийг нэр бүхий улстөрчидтэй дотно найз нөхдын холбоотойгоос гадна гадны улсуудад КАЗИНО тоглож байсан тухай эх сурвалжууд мэдээлээд байна
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин