Иргэдийн өгсөн ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС мөрөөдлийн театрын ЖҮЖГИЙН ТӨЛБӨРТ шингээжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-21

Монгол Улсын Засгийн газраас “Ковидгүй зун” компанит ажлыг санхүүжүүлэн зохион байгуулсан ч тусыг эс олов. Уг нь улс даяараа “ковидгүй зун тэмдэглэх байсан ч чадаагүй. Энэ бол арга ядсандаа л хэлсэн үг” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Корона вирусийн цар тахал дэлхий дахинд эд эрчимтэй тархах үед манай улс амжилттай хамгаалж 10 сар дотоодын халдвар тархаалгүй барьж чадсан. Энэ нь ч зөв менежмент байсан гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд хүлээн зөвшөөрч их хэмжээний хандив тусламжийг ирүүлсэн. Мөн дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд ч хандивын аянд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож бага ангийн хүүхэд хадгаламжаа, өндөр настангууд тэтгэврээ хүртэл далай олныхоо эрүүл энхийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр ирүүлсэн.

Гэвч дээрх хандивын мөнгө, эд материалыг хаана юунд зарцуулсан, яг хэдэн төгрөгийн зүйл цугласан ч тодорхойгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хэлсэн албан бус мэдээгээр бол гурван их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний хандивын зүйл ирсэн гэдэг. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ковидгүй зуны төлөө” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, зар сурталчилгаа, контент хийхэд иргэдийн хавласан мөнгөнөөс 10 саяыг, Какахстан улсаас олгосон хандивын мөнгөнөөс 40 саяыг гаргаж “Мөрөөдлийн шинэ театр” ХХК-тай хамтран 2021 оны 05 сарын 01-нээс есдүгээр сарын 17-нийг хүртэлх хугацаанд контент, шоу жүжиг хийлгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.