ТӨР: Халдварт өвчнөөр ҮХСЭН МАЛД 90 хувийн НӨХӨН ОЛГОВОР олгоно. ХҮН үхвэл юу ч ОЛГОХГҮЙ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-11-23

Монгол төрийн бодлогын амин чухал үндэс нь уг нь МОНГОЛ ХҮН байх ёстой. Гэтэл манай түшээд ХҮНЭЭСЭЭ илүү малд голлох анхаарлаа хандуулжээ. Үндсэн хуульд .Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн тунхаглачихсан. Тиймээс мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газар болгон хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”, “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”, “Монгол мал хөтөлбөр”, “Ноолуур” хөтөлбөр. Мах, сүүний анхдугаар аян гэх мэт олон хууль, тогтоолыг баталжээ. УИХ, Засгийн газраас батлан хэрэгжүүлдэг. Ингээд бодохоор бид МАЛДАА хэр их хайртай, анхаардаг ард түмэн бэ гэдгийг тодорхой харж болохоор.

Тэрчлэн “Мал амьтны эрүүл мэндийн эрүүл мэндийн тухай хуульд”- МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ “Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн заалтад “”зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгоно” хэмээн заасан байна.

Харин Монголын баялаг болсон ХҮНД нөхөн олговор олгодог уу...?

Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 600 гаруй хуулиас “008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид "төрийн тусгай албан хаагч" гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох” тухай хуулийг 2009 оны 07 дугаар сарын 09-нд батлан гаргасан. Түүнчлэн 2020 оны 12 сард КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ-ийг баталсан. 2019 оны 12 дугаар сарын 31-нд БНХАУ-ын Ухань мужид Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдөр дэлхийн 200 гаруй улсыг хүчтэй хамарч тархаад байгаа. Монгол улсад Коронавирусийн халдварын улмаас амь нас нь эрсэдсэн иргэдийн тоо 1890 орчим боллоо. Гэвч төрөөс энэ иргэдэд нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй. Нөхөн олговор олгох нь бүүхэл төрийн гурван өндөрлөг нь ЭМГЭНЭЛ ч илэрхийлээгүй гээд бод.

Тэгсэн атлаа ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, МОНГОЛ БОЛ ТӨРИЙН ГОЛ БОДЛОГО хэмээн үргэлж ярих нь хачирхалтай.

Эндээс дүгнэвэл Монгол төрд ХҮН нь бус МАЛ нь илүү байна. Мах сүүний, ноосны урамшуулал олгоно. Дээр нь халдварт өвчнөөр үхвэл, устгавал 90 хүртэлх хувийн нөхөн олговор тооцно. Харин хүний бодлого нь тавдугаарт байх шиг.  Зарим иргэдийн зүгээс “Ковидын улмаас нас барсан иргэдийн ар гэрт 50 сая, ковидын халдвараар өвчилсөн иргэнд 10 сая төгрөгийн нөхөн олговор олгоё” гэж УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү санал гаргасан. Гэвч үүнийг эрх баригчдаас хэн нь тоогоогүй. Гэтэл 2022 оны төсвийг 18 их наяд байна хэмээн тооцсон засгийн газраас эсрэгээрээ УИХ-ын гишүүн бүрээр ДӨРВӨН ТЭРБУМ төгрөгийн нэмэлт ажлын санал авав. Мөн 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова”-ийн хөшөө барина гэж тэнэг шийдвэр гаргаж суугаа эрх баригчидтэй юу ярих билээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.