О.БАТНАСАН дарга 37.6 САЯЫГ ТАВИЛГА, КОМПЬЮТЕРТ үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-08

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдаж байсан.

Тэгвэл Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болох зорилготой тус компанийн удирдлагууд ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчсөн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гаргажээ. Цар тахлын нөлөөгөөр УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд ЗАСГИЙН ГАЗРААС 43-р тоот ТОГТООЛ үйлдэж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Ингэхдээ тэвчиж болох зүйлд төсвийн мөнгө үрэхгүй байх, тэр дундаа АЛБАН КОНТОРЫН ТАВИЛГА ХУДАЛДАН АВАЛТЫГ зохион байгуулахгүй байхыг тодорхой тусгаж өгсөн.  Харамсалтай нь “Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн дарга О.БАТНАСАН  болон холбогдох УДИРДЛАГУУД ТОГТООЛЫГ үл ойшоож КОМПЬЮТЕР, ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС  37.6  САЯ төгрөг үржээ

БАРИМТ:

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн дарга, О.БАТНАСАН 2021 оны 09-р  сарын 27-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн Өмчит Компанийн ТАВИЛГЫН ҮНЭ гэх нэрийдлээр 9.1 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 09-р сарын 28-ны өдөр 3 ширхэг  КОМПЬЮТЕР ХУДАЛДАН АВАХ нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 8 САЯ төгрөг үрсэн бол 2021 оны 09-р  сарын 15-ны өдөр мөн 2 ширхэг КОМПЬЮТЕР ХУДАЛДАН АВАВ гэх утгаар 5.3 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 10-р сарын 15-ны өдөр СЕРВЕР КОМПЬЮТЕРЫН ҮНЭ гэх нэрийдлээр 15.2 САЯ төгрөг зарлагаджээ

 

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.192.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.