Хөгжлийн банкийг ДАМПУУРЛАХ дөхсөн өмнөх удирдлагуудынхаа тарьсан БАЛГИЙГ Н.Мандуул захирал цэвэрлэх чадах уу..!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-12

Монгол Улсын Засгийн газраас дотоодын томоохон стратегийн төслүүдээ санхүүжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтарсан шинэ тогтолцоог бий болгох 2010 онд анх Хөгжлийн банкийг дэргэдээ байгуулсан ч тэр нь аль нам эрх барьж байгааааг шалтгаалан улстөрчид, бизнесийн мафиудын сүлжээг санхүүжүүлдэг компани болж хувирсан нь харамсалтай. Монгол төрийн байгуулсан компаниуд төрдөө 16,3 ИХ НАЯД төгрөгийн өр үүсгэчихсэн байгаа гэдгийг судалгааны байгууллагаас гаргасан. Тэдгээрийн дунд хамгийн их өртэй нь Хөгжлийн банк, Төрийн банк хоёр. Энэ хоёр банк 3,1 их наядын ӨР үүсгэж, алдагдалтай ажиллаж байгаагаараа дөрөө харшуулж яваа.  Хөгжлийн банк 10 жилийн хугацаанд 5 гүйцэтгэх захирлын нүүр үзжээ.

Анхны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гэгч нөхөр. Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаад саяхан хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэх заалтаар хэргээс хуурай гарч, улсад онц их хэмжээний хохирол учруулав.

Хоёр дахь дарга нь 2016 оны арванхоёрдугаар сард Сангийн яаманд ажиллаж байсан Д.Батбаярыг томилж байсан ч улстөрийн зорилгоор ажлаас нь халсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкинд шалгалт хийж улмаар “Чингис бонд”-с зээл авсан эрхмүүдийн өрийг төлүүлэх ажил удааширч байна, хариуцлагагүй хандлаа гэх үндэслэлээр түүнийг чөлөөлсөн.

Гурав дахь дарга нь өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Тэрбээр Хөгжлийн банкны захирлаар есөн сар орчим ажиллахдаа одоо хамт нэг парламентад суугаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт албаны эрх мэдэл, танил талаа ашиглан 33 тэрбумын зээл олгосон. Удалгүй ажлаа өгч УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэгэн. Дөрөвдэх захирал нь 2020 оны дөрөвдүгээр сард Сангийн яаманд ажиллаж байсан Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон ч тэрбээр мөн л амжилттай сайн ажиллаж чадаагүй, тус банкинд амжилт гаргаагүй учраас Засгийн газраас ХАЛАХ чиглэл өгсөний дагуу  Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг ажлаас нь чөлөөлсөн.

Тав дахь захирал нь Нямандэлэгийн Мандуул: Түүнийг Сангийн сайд Б.Жавхлангийн “халаасны хүн” гэх яриа бий. Монголын ард түмнийг өрөнд оруулсан “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ”, “Дим сам” зэрэг өндөр хүүтэй, урт хугацаанд төлөж барагдуулах ӨРИЙН БИЧГИЙГ боловсруулахад нэлээд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж намтартаа бичжээ. Ямартай ч цаашдаа том хэмжээний зээл гаргах боломжгүй болж, ДАМПУУРЛЫН ЭРМЭГТ ТУЛЧИХСАН уг банкийг цааш нь зөв жолоодох хүндхэн алба Б.Жавхлан сайд, Н.Мандуул захирал хоёр ирчихсэн. Хэрхэхийг ТЭНГЭР МЭДНЭ гэгч л үлдээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.