Үнэгүйдэж буй малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулна, өөрчлөлт авч ирнэ гээд удлаа. Малын гаралтай түүхий эд, арьс ширний үнэгүйдэл одоо ч хэвээрээ байна. Зах зээлээ Хятадад алдчихсан энэ салбарт Монголын “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК гэх сүржин нэр, төрийн оролцоотой компани бий.
Тэдний зорилго нь ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН түүхий эд, бэлтгэгчид өөрийн хөдөлмөр баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх юм гэнэ лээ
Тус компанийн зүгээс 2013 оноос 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 1339 өдрийн арилжаа зохион байгуулж, арилжааны нийт дүн 4.3 ИХ НАЯД төгрөгт хүрсэн гэж сайрхаж байсан нь саяхан. Улмаар тус компанийн ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 2021 оны 07-р сарын 24-ний өдөр хуралдаж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК – ийн гүйцэтгэх захирлаар Жамъяншаравын Осоржамааг томилсон байдаг. Түүний ажил үүрэг гүйцэтгэж байгаа цаг хугацаа нь ЦАР ТАХЛЫН үетэй давхцаж ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР, ТӨСВИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВЖ ТУУЛАХ тухай ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ дагаж мөрдөх шаардлага тулгарч байгаа. Нөгөөтэйгүүр ТОГТООМЖИЙН хүрээнд тэвчиж болох тендер зарлалтыг ЦУЦЛАХ эрх нь түүнд бий
Гэтэл “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК-ийн УДИРДЛАГУУД цар тахлын үетэй давхцаж БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АРИЛЖАА ТӨЛБӨР ТООЦООНЫ ПЛАТФОРМ, СҮЛЖЭЭ, СИСТЕМ гэх нэрийдлээр тендер зарлаж нийт 1.8 ТЭРБУМ төгрөг төсөвлөжээ
Баримт:
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК – ийн УДИРДЛАГУУД цар тахлын хүнд цаг үед БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АРИЛЖАА ТӨЛБӨР ТООЦООНЫ ПЛАТФОРМ нэрээр тендер зарлаж 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ төсөвлөжээ
Мөн БЛОКЧЭЙН СИСТЕМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН НЭГ ЖИЛИЙН ЛИЦЕНЗ гэх утгаар КОВИДЫН ХҮНД ЦАГ ҮЕД 26.7 САЯ төгрөг үржээ
2021 оны 10-р сарын 04-ны өдрийн шилэн мэдээлэлд тусгасан баримтад БЛОКЧЭЙН СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ гэх утгаар 79.8 САЯ төгрөг зарлагаджээ
Тус ажлуудын гүйцэтгэгчээр АЙ ТҮҮЛС ХХК ажиллаж байгаа нь баримтад тусгагджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин