Х.Хэрлэн дарга 142 САЯЫГ ЗӨӨВРИЙН СУУЦ, АВТОБУСАНД зарцуулна!!!
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг.
Тэгвэл Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж Х.Хэрлэнг томилохоор болсон. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон гэж байгаа. Ямартай ч Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа албан ёсоор хүлээн авсан. Эзэнгүй удсан УБТЗ-ын даргын суудал эзэнтэй болж байгаа нь энэ юм. Тус албан суудлын төлөө санаархагчид ч олон байсан юм. Тодотговол Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг санал болгосон ч оросууд огт хүлээж аваагүй бол Х.Хэрлэнг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилохоор болсонд ч учир бий бололтой. УБТЗ-ийн эдийн засгийн олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадна гэж, хоёр тал үзсэн нь мэдээж. Х.Хэрлэн нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон байдаг
Х.Хэрлэн нь Газрын тос ашигт малтмалын газрыг удирдаж байхдаа КОВИДЫН үед ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ 2 ШИРХЭГ ЖИЙП АВТОМАШИН худалдаж авсан зэрэг ТӨСВИЙН МӨНГӨНД үрэлгэн хандаж байсан олон баримтыг бид дэлгэж байв. Тэгвэл Монгол оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын шинэ дарга Х.Хэрлэнг томилогдсон даруйд ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭХ ажлууд цуварч эхэллээ
Х.Хэрлэн дарга ТӨСӨВ ХЭМНЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ хэрэгжиж байгаа үед нийт 142 САЯ төгрөгөөр “ЗӨӨВРИЙН СУУЦ, АВТОБУС ХУДАЛДАЖ АВАХ” нэрээр тендер зарлажээ
БАРИМТ:
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН УДИРДЛАГУУД 2021 оны 12-р сарын 15-ны өдөр ЗӨӨВРИЙН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлажээ. Тус ажилд 22 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ
2021 оны 12-р сарын 16-ны өдөр АЖИЛЧДЫН АВТОБУС ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлаж 120 САЯ ТӨГРӨГ төсөвлөсөн байна
Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчийг үлгэрлэх биш түмэнд тулгамдсан асуудлаа цэгцэлбэл яасан юм бэ, Х.Хэрлэн дарга аа.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.12.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин