АТГ: Дэлхийд 111-т орсон АВЛИГЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭ бууруулахын тулд нэг өдөрт 92 САЯ ТӨГРӨӨӨР ЧУУЛГАН хийжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-18

Эрх баригч нам 30 дахь удаагийн их хурлынхаа үеэр “АВЛИГАТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ” гэсэн лоозон дэвшүүлсэн. Үүний дараа АТГ-аас “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгууллаа. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Харин АТГ-ын дарга “авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа.Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна” гэж онцлов. З.Давдаваа даргын хэлсэнээр Авлигатай тэмцэх ажил сайн байгаа юм бол юу гэж л Засгийн газрын тэргүүн ХАНГАЛТГҮЙ БАЙНА гэж дүгнэхэв дээ.

Төрийн томчууд мэндчилгээ дэвшүүлж, гишүүд хууль санаачлахаа мэдэгдсэн нүсэр чуулганыг зохион байгуулахад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 92 сая 727 сая төгрийг зарцуулсан гэдгийг АТГ-ын ШИЛЭН ДАНСАНД мэдээлжээ!!! Тодруулбал, 1000 хүний заалны түрээсэнд 65 сая 827 төгрөг, илтгэгчдийн ярианы синхрон орчуулганд 5,5 сая төгрөг, 15 минутын нэвтрүүлгийг 7 сая төгрөгөөр хийлгэх, 10 минутын тойм нэвтрүүлэг хийлгэхэд 6 сая төгрөг, 700 ширхэг түргэвчилсэн оношлуурыг 8 сая 400 мянган төгрөгийг тус тус ЗАРЦУУЛСАН байна!! Хурал ихэдвэл АЖИЛ МУУДСАНЫ шинж, хуушуур ихэдвэл МАХ МУУДСАНЫ шинж гэж үг бий. Монголын төрөөс Авлигтай тэмцэнэ гэж ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР боловсруулж, батлуулаад ч тусыг олохгүй л байна. Ямар сайндаа Засгийн газрын тэргүүн нь өмнүүр орж өөрөө АТГ-ын ажлыг хийх вэ дээ. Тэгэхээр гол асуудал АТГ-ынханд байна гэсэн үг. Төвбанкныхаа дэд ерөнхийлөгчийн компюьтерийг гадны байгууллагынхантай хамтран ХАКЕРДАХ гэж оролдсон тухай Э.Батшугар гишүүн ярьсан. Тэгэхээр АТГ-ынханд авлигатай тэмцэх ажилд эргэлзээ төрж л байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.