Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажил эхэлжээ. Тус ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз / КО456 / маркийн 4 автомашины түлхүүрийг гардуулан өглөө. 

 

 

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөөд байгаа. Учир нь сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашинуудын ихэнх нь ашиглалтын хугацаа  нь дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байжээ.
 Тэгвэл ийнхүү нийслэлийн хамгийн цэвэр , эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашинаар парк шинэчлэлт хийсэн бол , ирэх онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгөхөөр болжээ.