Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад хийсэн санхүүжилтийн аудитын тайланг гаргасан. Улстөрч.мн сайт Нийслэлийн төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудитын дүнг онцлон хүргэж байна. Нийслэл дэх төрийн аудитын газраас “"НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН 2020 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ"-Т ХИЙСЭН ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЙЛАН”-д дараах зөрчил илэрчээ. БҮЛЭГ 3. “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ ҮР ДҮНТЭЙ БАЙНА УУ” гэх дүнгэлтийн тайлбарт “...НЗД-аас захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн мэргэжлийн эрх бүхий байгууллага болох НАЗХГ, НХОГ, УБЗАА-ны хэрэгжүүлсэн 28,081.1 сая төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 60 ТАХ-г аудитын түүвэрт хамруулж, гэрээний хэрэгжилт гүйцэтгэлийг шалгахад дараах зөрчил, дутагдал гарч байна”. Тухайлбал
Нийт 149 сая 241 мянга 400 төгрөгийн хөрөнгө ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ зарцуулагдсан. Үлдэгдэл төлбөр дээр шүүхдэлцэж байгаа.
НЭГ: “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил”-д НЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/914 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон төсвийг НЗД-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тусгажээ. Ажлын хэсэг “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, ТБОНӨХБАҮХАТ хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтуудын дагуу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Боржин суварга чулуун урлал” ХХК-тай шууд худалдан авалтын аргаар 396 ширхэг боржин чулуу хашлагыг 40х40х40см саад 296ш, 1 ширхгийн үнэ 350,900 төгрөг, 50х50х50 см саад 100ш, 1 ширхгийн үнэ 453,750 төгрөг, нийт 152.2 сая төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Аудитаар бараа /Боржин чулуун хашлага, саад/- ны нийлүүлэлтийг шалгахад төвийн 5 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудын 15 байршилд 331 ширхгийг байршуулж, 65 ширхэг нь байршуулагдаагүй буюу нийт бараа анх төлөвлөсөн байршилд хийгдээгүй, төсвийн хөрөнгийг хэрэгцээ, шаардлага багатай ажилд зарцуулжээ. Нийт 149 сая 241 мянга 400 төгрөгийн хөрөнгө ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ зарцуулагдсан. Үлдэгдэл төлбөр дээр шүүхдэлцэж байгаа.
23 тэрбумаар 75 автобус авахаас эхний ТАВАН автобус л авчээ!!!
ХОЁР: “Хүүхдийн сургуулийн автобус” нийлүүлэх ажилд НЗД-ын 2020 оны А/463 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар зохион байгуулах эрхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д шилжүүлж, захиалагчийн хяналт хэрэгжүүлэхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгасан. 2020 онд санхүүжих 23,050.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тус ТАХ нь төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааны хүрээнд “Моннис Моторс” ХХК-г гүйцэтгэгчээр шалгаруулж, 2020.07.02-нд гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 2020 онд 75 ш, 2021 онд 75 ш, 2022 онд 50 ш автобус нийлүүлэх, үүнээс 2020 онд 1 ширхгийн үнийг 307,3 сая төгрөгөөр 75 ширхгийг нийлүүлэхээр тусгажээ. Аудитаар хүүхдийн сургуулийн автобусны нийлүүлэлтийг шалгахад гүйцэтгэгч нь 2020.08.03-ны өдөр 6,915.0 сая төгрөг буюу 23 ш хүүхдийн автобусны үнэлгээтэй тэнцэх санхүүжилт авсан боловч 5 ширхгийг нийлүүлж, эхний санхүүжилтэд хамаарах 18, гэрээний заалтад хамаарах үлдэгдэл нийт 70 ш хүүхдийн автобусыг хуваарьт заасан хугацаанд нийлүүлээгүй. Гэрээнд бараа нийлүүлэх тоо, хугацаа, нийлүүлэлт хуваарь, санхүүжилтийн хэлбэрийг нарийвчлан тусгаагүй, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийг тодорхой бус захирамжилснаас захиалагч, гүйцэтгэгчийн ажлын хариуцлага алдагдаж, нийлүүлэлт удааширсан. Шалтгааныг тодруулахад 1 ш хүүхдийн автобусны 307,3 сая төгрөгийн үнэлгээг төлөвлөсөн тооцоолол, төсөв нотлох баримт холбогдох байгууллагуудад байхгүй бөгөөд гэрээнд тусгасан хүүхдийн автобусны нэгжийн үнэлгээ 307,3 сая төгрөг нь гаалийн мэдүүлгийн үнэлгээ 133,1 сая төгрөгөөс 174.2 сая төгрөгөөр буюу үнэлгээний зөрүү их байгаа шалтгааныг тооцоолох боломжгүй байна. Мөн 2020 оноос эхлэлтэй нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдон үйл ажиллагаа бүрэн явагдаагүй боловч гүйцэтгэгч нь БНХАУ-ын бараа үйлдвэрлэгчээс 2020.09.15- наас барааг нийлүүлэх боломжтойг дурдаад 2020.09.07-нд гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 2 дахь санхүүжилт болох 6,915.0 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь нийлүүлэлт хэвийн явагдах боломж байсныг харуулж байгаа бөгөөд захиалагч эхний санхүүжилтэд хамаарах 18 ш хүүхдийн автобус нийлүүлэгдээгүй байхад гэрээний хэрэгжилтийг хангуулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй, харин ч гэрээ сунгах талаар шийдвэр гаргахаар ажиллаж, хариуцлагагүй ханджээ.
Ногоон байгууламжийн ажил нэрийдлээр 28 сая 30 мянган төгрөгийн АЛДАГДАЛ үүсгэсэн
ГУРАВ: “Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил”-д НЗД-ийн 2020 оны А/38 дугаартай захирамжаар Хот тохижилтын газраар гүйцэтгэхийг даалгасан. Зураг төсөл боловсруулах ажлын 20/08 дугаар гэрээг Криетив Монголиа ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, НЗДТГ-тай Ажил гүйцэтгэх 3,224.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 2020-А/38 дугаар гэрээг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус тус байгуулсан байна. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх явцад 4,085.0 сая төгрөгийн төсөв боловсруулж, БХТ-ийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 564/2020 дугаар магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр төсөвт өртөг 3,788.4 сая төгрөгөөр хянагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3- т “...Ажлын зураг, төсөв батлагдсаны дараа гэрээний үнэд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нийт дүнг 3,788.4 сая төгрөг болгон өөрчилсөн. ХТГаар зураг, төсвийн дагуу барилга байгууламж, тохижилтын үндсэн ажил, УСУГаар ус дамжуулах шугам, худгийн хэсгийг гүйцэтгүүлж, гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулж, ашиглалтад хүлээн авсан байна.
Хууль тогтоомжид заасан хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байгаагаас 2,464.3 сая төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 3 ТАХ-нд төсөвт тусгагдсан ажлыг дутуу болон чанаргүй хийх зэргээр гэрээний хугацааг хоцроож, үүргээ бүрэн биелүүлэхгүй байна. Энэ нь Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 3.1.4.17 , 3.418 -д заасныг тус тус зөрчсөн. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, газар, нэгж, албан тушаалтны ажлын уялдааг хангуулж, хариуцлагыг сайжруулах талаар НЗД-д албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэв" гэсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин