ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН УДИРДЛАГУУД 41.2 саяыг УГААЛГЫН МАШИН, ИНДҮҮ, УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ, ПЕЧЬ зэрэгт үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-22
Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын даргаар О.Даваасамбуу ажиллаж байгаа бол ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ нь УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН сайд  Г.ЁНДОН юм. 
 
Тэгвэл тус ГАЗРЫН УДИРДЛАГУУД ТӨСВИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байгаа вэ. ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖОО мөрдөж байна уу?
 “КОВИД 19”  Цар тахлын сургаар УЛСЫН ТӨСВИЙГ   цацаж ирсэн ЗАСГИЙН ГАЗАР нь эцэстээ назгайруулаад орхисон.   Эцэстээ ковидоор өвдөөгүй хүн ховор боллоо.  Зовлон ихэдвэл лам зоолно гэдэгчлэн  КОВИДООР бизнес хийгсэд нь ч олширсон. Иргэдийн амьдрал хэцүүдэж цар тахлаар нас барагсад буурахгүй УЙ ГАШУУ дагуулсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн байдлаар өнөөх ковид 19-ийн шинжилгээ авах тестний нөөц нь хомсдож халдвар авагсдын тоо буурч байгаа ч бодит байдал дээрээ халдвар аваагүй иргэд гэж бараг алга байна. Цар тахлын нөлөөгөөр  УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРЛЭЭ гэж байгаа ч үүний ард ТӨРИЙН нэртэй аж ахуйн нэгж байгууллагууд нь ТӨСВИЙН МӨНГИЙГ элдэв тендерт гамгүй цацаж байхад ингэхээс яах вэ.    Арга барсан ЗАСГИЙН ГАЗАР нь  УЛСЫН ТӨСӨВ хэмнэх 43-р тогтоол үйлдэж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД  төсвийн мөнгө хэмнэж ажиллах үүрэг чиглэл өгсөн ч нэмэр алга.  Энэ нь  2021 оны 02-р сарын 17-ны өдөр  ЗАСГИЙН ГАЗРААС  гаргасан 43-Р ТООТ ТОГТООЛ юм.  
Үндсэндээ  ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ үл тоогчид олширчээ.  ТӨРӨӨС ТӨРИЙН ХУУЛИА умартагсдад ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ толгойг нь илээд орхидгийн ХАР ГАЙ, ГОР нь энэ юм.   “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын УДИРДЛАГУУД  гэхэд л  УГААЛГЫН МАШИН, ИНДҮҮ, УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ, ПЕЧЬ, КОМПЬЮТЕР зэрэг элдэв худалдан авалтад ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЖЭЭ. Тус ХУДАЛДАН АВАЛТУУДАД  нийт 41.2  САЯ төгрөг үржээ

БАРИМТ:

 Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын удирдлагууд 2021 оны 12-р сарын 03-ны өдрийн баримтад КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ХУДАЛДАН АВСАН гэх утгаар 10.8 САЯ төгрөг зарлагаджээ. Тус худалдан авалтыг шууд худалдан авалтын журмаар авсан гэж тэмдэглэсэн байна. Мөн тус өдрийн баримтад УГААЛГЫН МАШИН, ХАТААГЧ, ИНДҮҮ худалдан авах нэрээр 6.2 САЯ төгрөг  зарлагаджээ

2021 оны 11-р сарын 04-ны өдөр УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ, ПЕЧЬ ХУДАЛДАН АВАХ нэрээр 3.5 САЯ төгрөг үржээ. Тус ажлыг шууд худалдан авалтын журмаар гэж тэмдэглэсэн байна

2021 оны 03-р сарын 24-ны өдөр ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАТЕРИАЛ гэх утгаар тендер зарлаж 20.7 САЯ төгрөг үрсэн бол 2021 оны 05-р сарын 07-ны өдөр мөн ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАТЕРИАЛ гэх нэрээр 20.7 саяыг үржээ.

Энэ мэт онц шаардлагагүй зүйлд төсвийн мөнгө үрэх ажлыг зогсоох, цуцлах эрх нь О.ДАВААСАМБУУ даргад бий.  ХАРАМСАЛТАЙ НЬ  ТӨРИЙН ажил, ТӨСВИЙН МӨНГӨНД ингэж л  хандаж байна. УГААЛГЫН МАШИН, ИНДҮҮ, УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ, ПЕЧЬ худалдаж авахгүйгээр ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ажил явахгүй болчихоод байгаа юмуу О.ДАВААСАМБУУ даргаа!!!

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.