Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Их хурлаас Ковидын хуулийг 2020 онд баталсан. Уг хуулийн үйлчлэх хугацаа 2021 оны зургадугаар сард дуусгавар болсон ч цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд дахин зургаан сараар сунгаж 2021 оны 12 дугаар сарын 31-нд үйлчлэх хугацаа нь дуусахаар болгосон. Гэвч энэ хуулийг дахин сунгах шаардлагатай хэмээн Засгийн газраас үзсэний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Тэгвэл цар тахлын хууль нь ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ ЯМБАА ХЭТРҮҮЛЭХ хууль болсон гэдгийг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гишүүд үзэж хугацааг сунгахыг дэмжихгүй байгаа.
Цар тахлын хуулийн хүрээнд төрийн албаны шалгуурт тэнцээгүй 1036 хүн төрийн албанд томилогдог, яам агенлаг удирдаж байгаа гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзориг хэлсэн юм. Тэдний дотор Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэмбилэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болор-Эрдэнэ нарыг тодорхой дурдаж болох юм.
ТАЗ-ын дарга Б.Баатарзориг Авлигын эсрэг үндэсний чуулган үеэр “Авлига, албан тушаалын хэрэгтэнтэй хатуу тэмцэнэ. Бид томилгооны зөрчилгүй төрийн албыг бий болгоно. Төрийн албаны шинэтгэлээс өмнө дотоодын аюулгүй байдал алдагдах хэмжээний зөрчил үүсгэж байсан. Өнгөрсөн хугацаанд танил талын дэмжлэг, садан төрлийн нөлөөгөөр төрийн албанд шууд томилогддог явдал гарсаар байна. Цүнх баригчид, урийн мод, төрлийн алба гэсэн нэр томъёо хүртэл гарсан. ЗГХЭГ-тай хамтран төрийн 350 гаруй байгууллагын 4606 албан хаагчийг хамруулан томилгооны байдалд хяналт шалгалт хийхэд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 91 иргэнийг чөлөөлсөн, 1037 хүнийг ковидын хуулийг үндэслэн шалгуургүйгээр төрийн албанд томилсон зөрчил илэрсэн” гэдгийг илтгэлдээ дурдсан юм.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогохсүрэн “Ихэнх нь шалгууртаа нийцэхгүй байгаа учраас нэрийг нь зарлуулахгүй. Бидний зүгээс 2022 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө шалгууртаа нийцүүл гэж байгаа. Нийцүүлэхгүй бол хуулиараа халагдана” гэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин