Хойд хөршийн хоригт орсон ЭГИЙН голын төсөлд ХОЁР ТЭРБУМЫН санхүүжилт ОЛГОЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-28

Монгол улс эрчим хүчээ дотооддоо бүрэн хангах зорилгоор анх “Эгийн гол” төслийг санаачлан ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан боловч хойд хөршийн дэмжлэгийг авч чадалгүй өнөөг хүрсэн. Цаасан дээр л амжилттай хэрэгжиж байгаа уг төслийг хойд айл халгаахгүй байгаа бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэнэ гээд дэмжихгүй байгаа. Саяхан Монгол улсад айлчилсан ОХУ-ын парламентын удирдлагууд “Энэ төслийг хөдөлгөхгүй” гэдгээ шуудхан хэлчихээд мордоод явчихсан. Харин манай тал зөрүүдлээд барина, байгуулна гэсэн хэвээр.

Сангийн яамнаас уг төсөлд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна. 1991 оноос яригдсан уг төсөлд өнөөдрийг ямар нэг шийдвэр гараагүй. Улмаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 5,2 сая ам.доллароор ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргасан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.