Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх айл амьдардаг. Гэр хороололд амьдарч байгаа эдгээр өрхүүдийг өмчлөх газартай үлдээхийн төлөө тэмцсэн гэж өөрийгөө дөвийлгөсөн ҮҮЛ БААТАР хотыг удирдаж байсан үед ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ яригдаж эхэлсэн ч замхарсан. Өмчилж байгаа газраа өөрийн гэх байр болгочих хүсэлтэй иргэдийн хүлээлт одоо ч байсаар байгаа.
Дийлэнх иргэд гэрт амьдарч байсан бол, байшин, цаашлаад орон сууцыг илүүд үздэг нь нууц биш ээ. Харин орон сууцанд орохын тулд иргэдэд бага хүүтэй, урт хугацааны зээл тус болно. Гэвч урьдчилгаа өндөр байдаг, иргэд, ажил олгогчид нь зээлийн шаардлага хангаж чаддаггүй, барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй гээд олон шалтгаан иргэдэд дараа болсоор ирсэн. Үүнийг дагаад иргэдэд арай дөхөм ТӨРИЙН БОДЛОГО мөн л үгүйлэгдсээр байна
Иргэд:
-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?
-Хэцүү асуудалтай байдаг. Хөгшчүүл бид байранд ороход 20 хувь байлаа ч үнэтэй болохоор авч чаддаггүй. Хөөцөлдөх гэхээр хэцүү. Авч чаддаггүй дээ. Тэтгэврийн 350 мянган төгрөгөөр амьдралаа арай л гэж авч явж байна. Насаараа улсад ажилласан. Одоо юу ч үгүй л байна.
-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?
-Би бол чадахгүй болов уу л гэж бодож байна. Юм бүхэн өндөр үнэтэй болчихсон.
-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?
-Ажилтай нийгмийн даатгал байнга төлдөг хүмүүс бол орох байх. Гэхдээ урьдчилгаа 20 хувиа бэлдээд байж байгаа хүмүүс цөөхөн шүү дээ. Утаагаа дийлж чадахгүй байж орон сууцжуулах хөтөлбөр ерөөсөө хийхгүй байна. Яг үнэндээ газар төлөвлөлт, дэд бүтцэд анхаарвал зүгээр байх.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин