Ардчилсан нам дэндүү сул дорой байна. Сул дорой байдлыг нь АХ намынхан овжин ашиглаж, улстөрийн тоглолтоос өшиглөхөөр болж байх шив. Ямар олигтойдоо л АРДЧИЛЛЫН БААТРЫГ нь шоронд хийв гэж дээ!!! Ерөнхий сайд асан С.Баяр гуай нэгэн яриандаа “Манай нам мундагтаа биш, нөгөөдүүл нь мууд л хамаг учир байна” гэж хэлсэн нь өнөөгийн АН-ын байгаа царайг яг хэлчихэв. Үнэхээр л Ардчилсан нам АРЧААГҮЙ СУЛБАГАР гэдгээ УИХ-ын чуулганд ч харуулсаар байна. Бүлгийн дарга нь ч гэж бүтэхгүй “нөхөр”. Бөөрөнхий. Өөрт нь алдар нэр, албан тушаал, гоё чимэг зүүлт хэрэгтэй байвал “сүнсээ худалдахаас ч буцахгүй” нөхөр юм. Бод доо. Олонх нь дургүйцэж, нийгмээрээ эсэргүүцэж, үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчөөр сүүлийн бүтэн жил тодороод байгаа С.Эрдэнийг дагаад л намираад явах. Төрсөн дүү нь АХ намын бага хурлын гишүүн болчихсон гээд бодчих. Ийм байхад эрх баригчид хүчгүй сөрөг хүчнээр тоглолгүй яах вэ дээ!!!
Баярын өдрөө Ардын намынханд БУЛААЛГАЧИХСАН, байраа Голомтын Д.Баясгаланд ДЭЭРЭМДҮҮЛЧИХСЭН. Ёстой нөгөө хамраараа газар мөргөнө гээч л боллоо. Сая нэг хэсэг С.Эрдэнийн “Шонхор таур”-т орогнож байснаа эзэнтэй нь муудалцаад жинхэнээсээ гудамжинд гарчихсан. Хэрэв О.Цогтгэрэл намын дарга болвол түүний хувийн “ТЕСО”-гийн байранд чихэлдэх, М.Тулгат дарга болвол “Хишиг-Арвин”-ы оффист бүжиглэх ийм л сонголт үлдчихсэн.
Женко хэмээх эрхэм АРДЧИЛСАН НАМААР тоглочихсон гэдэг мессэжийг АХ намынхан өгөөд буй яг үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар АН-аар наадаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Хэзээ байтлаа МАН “ХҮНИЙ ЭРХ, ШУДАРГА ЁС ЯРЬДАГ, АВЛИГАТАЙ ТЭМЦДЭГ” либерал бодлоготой байлаа... Эндээс л бүх зүйл доторхой уншигдана. АН хүчгүй байх нь МАН-д ашигтай ч МОНГОЛД АШИГГҮЙ гэдгийг бид мэдэрч байна. Нэг нам дангаараа удаан хугацаанд төр барьвал ард түмэн яаж зүдэрч, цутарч, бенкин шатахууны үнэ өсөж, гурил будаагаа ч авч чадахгүй д хүрж байгааг бүгд л мэдэрч байна. Ийм үед төрийн эрхэнд барьж байгаа хэсэг улстөрчид, тэдэнтэй найз “хооллож, усанд оруулдаг” бизнесийнхэн л ашиг олдог. Яг нөгөө ЗУДНААР НОХОЙ ЗООЛЖ, ЗОВЛОНГООР ЛАМ БАЯЖДАГ гэдэг шиг.
Ардчилсан нам сүүлдээ НЭР Ч ҮГҮЙ болох нь бүгдийг нь эрх баричгид дээрэмдэж байна. Үзэл баримтлал, үзэл санааг нь, байр савыг нь, тамга тэмдэг, бүртгэл мэдээлэл гээд АН-ын гэх бүх зүйл МАН-ын мэдэлд оччихсон нь ГАШУУН ҮНЭН. Зөвхөн МАН-ын үйл ажиллагааг шүүмжилдэг Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, С.Одонтуяа мэтийн хоосон улстөрчид л шүлсээ үсчүүлдэг болчихлоо.Ах намынхан БЯРТАЙ, БАЯРТАЙ ч байна. АН-ынхан айж бутарч, ГУРАВ ХУВААГДЧИХСАН. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгат гээд гурван даргын нэр ДЭЭД ШҮҮХЭД бүртгэгдэж байна.
АН-ынхан Засаглах үед ямар буруу бодлого, буруу зүйл хийснийг МАН-ынхан ам уралдан ярьдаг ч тэднээс ч илүү муу үр дагавартай зүйлийг өөрсдөө хийж хэрэгжүүлж буйгаа тэд мэдэхгүй, БЯРАНДАА ЭРДЭЖ, мөнгөндөө хахаж байгаа. МАН-ын эрх барьж байгаа үед Монгол улсын гурван сая иргэн 30 сая долларын өртэй болчихсон. Бүгд шахам КОВИДООР ӨВЧИЛЧИХСӨН. Ковидын хууль нэрийдлээр ТЕНДЕР, ХУДАЛДАН АВАЛТ бүрийг улстөрчдийн хувийн компани руу шахчихсан. Ёстой АРХИРЧ байна.
Харин АН-ынхан АТИРЧ, чичэрч, үгээ хэлж, хоорондоо эв зүйгээ олох гэж тэмцэлдэж буй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин