Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хуурай дүү “Херо” Б.Баатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартайгаа муудалцсан бололтой. Өнөөдөр гомдогч иргэн Д.Монголхүү тэргүүтэй АН-ын залуус Төрийн ордны баруун хаалганы гадаа МоАХ-ны цэнхэр тугийг намируулан ЖАГСАЖ байна. Тэдний гол зорилго нь “Засгийн газрыг унагах” гэнэ. Энэ жагсаалын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байна гэж хардах бүрэн үндэслэл байна. Учир нь тэрбээр МоАХ буюу Монголын Ардчилсан Холбоо гэх байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан. АН засаглаж байх үед хүчтэй фракц байсан юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад гар бие оролцсон. Ингээд бод доо. Нэг учир байгаа биз.
Б.Энхбаяр нарын гишүүд түүнийг “ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙЧ” гэж цоллоод байгаа. Олон жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түүнтэй нэр холбож ярьдаг. Аргагүй ч үгүй. Тэр яах аргагүй АВТОР нь мөн. Сү.Батболдын Засгийн газрын үед Зам тээвэр, Барилга хот байгуулалтын салбар удирдсан сайд байхдаа тэр ганц гавьяа байгуулсан нь “ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО” гэгчийг УИХ-аар батлуулсан явдал. Өнөөх алдарт говьд овоолсон 280 сая долларын хэрэг гэдгийн чинь үүсвэр энэ.
Ерөнхийлөгч болчихоод Төмөр замын бодлогоо үргэлжлүүлж, төрийн нууцад батгааж бусад хүн мэдэх эрхгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг хулгайлах аргыг хэрэглэсэн гэж УИХ-ын гишүүд үзээд байга. Үнэний ортой ч байж мэднэ. Гэхдээ ТӨРИЙН НУУЦ шүү дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хэрэг ил болох нь л болно. Араасаа битгий л олон хүн чирээсэй билээ!!!
Женко ямартай ч САНАСАНДАА хүрчихлээ. Ардчилсан намыг халаасалчихлаа. Муу нэртэй, луу данстайгаараа С.Эрдэнэ л ардчиллаа хамгаалж үлдлээ. Гэвч АН-ынхан нь түүнийг “нүдэнд торсон хог, шүдэнд үлдсэн мах” шиг л ад үзэж, элдэвлэх юм. С.Эрдэнэд хань болдог Э.Бат-Үүлийг МАН-ынхан ШОРОНД хийчихсэн. За ингээд л бүх зүйл шувтарсан цагаан бумбандаа орчихсон гэж болно.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга ямар зорилгоор Л.Оюун-Эрдэнэтэй ХИЛИЙН ЦААНА уулзав. Тэнд юу ярилцсан, хэн хэнтэй хамт явсан гээд бүх зүйл ХААЛТТАЙ хэвээрээ л байгаа. Удалгүй л Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөрөө ажиллах санал тавьсан гэдгийг баталгаажуулсан. Экс Ерөнхийлөгч одоогийн Ерөнхий сайд хоёрын холбогч нь “ХЕРО” Б.Баатар. У.Хүрэлсүхэд ч зуучилсан. М.Энхболдын байгуулсан МАН дахь бага хаадын үеийг задлаж, өнөөдрийн хүрээллээ бий болгоход У.Хүрэлсүхэд улстөрийн болоод гаднах нөлөө, дэмжлэг үзүүлсэн хүн бол яах аргагүй Х.Баттулга. Тэр тухайн үедээ хүчтэй байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа г бод.
Дараа нь 2018 оны Ерөнхий сайдын томилгоог бод. Ингээд бодохоор Б.Баатар бол улстөрчдийн НАЙРУУЛГЫГ ГАРАМГАЙ САЙН хийдэг нэгэн болж хувираад байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөлб айдлыг дүгнэхэд ч тэр илт “үнэртэж” байна.
МАН-ын гурван толгой хоорондоо ЭВ ТҮНЖИН муудчихсан. ЦУУРАЛТ үүсчихсэн байгаа. Дорвитойхон доргиовол ХАГАРЧ мэдэхээр байгаа. Улстөрч хүний хувьд энэ байдлыг ЖЕНКО олзуурхан олж хараад тоглолт хийж байгаа нь илт. Нэг ёсондоо Засгийн газрыг огцруулахаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрын хоорондох тохиролцоо ойлголцолд хүрээгүй байх магадлалтай. Женкод олгох эрх мэдэл багадсан байх нь. Тэрбээр мөнгөний их уурхай болсон Монголын Үндэсний Олимпийн хороог авах санаархал их бий. Энэ тохироонд хүрээгүй учраас тэр ээлжит улстөрөө хийж, ЗАСГИЙН ГАЗАРТ сануулга өгч байж болох юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин